Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-09-18 23:56:06

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  18.0-22.2 градус, өндөр уулын сумдын нутгаар 13.5-18.4 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 28-35 градус, өндөр уулын сумдаар 24-30 градус дулаан,  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  7-11 градус, өндөр уулын сумдаар 2-8 градус дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр  1-10 өдөр ажиглагдсан.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 21-28 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 54-61 градус дулаан, шөнөдөө  4-11 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 17-28 өдөр ажиглагдсан.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар  728.6 мм тунадас орсон. Орсон тунадасыг графикаар харуулав.

Энэ ард хамгийн их тунадас Чандмань суманд 129.7мм, Дарвид 88.6мм, Дуутад 68.3мм, Алтайд 66.5мм, Ховд суманд 59.8мм, Жаргалант суманд буюу аймгийн төвд 51.9мм бороо оржээ.Бусад сумдад 15.5-49.1мм бороо орсон.

Салхи(Wind): Салхины их хурд аадар борооны өмнө ширүүсэж секундэд Зэрэгт 23 метр, Мөстөд 21 метр, Манханд 20 метр, Жаргалант, Мөнххайрханд 19 метр, Цэцэг, Чандмань, Дарви, Дөргөн, Ховд сумдад 15-17 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурав. Бусад  сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.

Ургамал(Plant): Хур тунадас 7 дугаар сарын эхний 10 хоногт нийт нутгаар 196.1 мм, дунд 10 хоногт 187.6 мм, сүүлийн 10 хоногт 344.9 мм бороо орсноор нийт нутгаар ургамлын ургалт эрс сайжирч, ургамлын гэмтэл арилах, өндөр нэмэгдэх, үе шат түрэгсэх, ургамлын ногоо масс нэмэгдсэн байдалтай болсон байна. Ургамлын дундаж өндөр 2-8 см,  15 суманд буюу нийт нутгийн 94%-д бэлчээрийн ургамлын ургац тодорхойлж  0.0-2.0 ц/га ургацтай болсон байна.

Энэ сарын сүүлийн байдлаар зуншлагын байдал нийт нутгийн 69 хувьд сайн буюу хэвийн, 31 хувьд  дунд зэргийн буюу гандуу зуншлагатай байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад хөөвөр хялгас авах, хонь хяргах ажил дуусаж, сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд эрт ургацын ногоо хурааж борлуулах, усалгаа хийх, зэрлэг түүх зэрэг ажлууд энэ сард явагдсан байна. Тус ажил үйлчилгээ явуулхад цаг агаарын байдал  таатай нөлөөлсөн.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Нийт сумдын нутгаар энэ сард 728.6 мм бороо орсон 
  • Бэлчээрийн ургамал ургалт нийт нутгаар сайжирч ургамлын өндөр 2-8 см, бэлчээрийн ургамлын ургац 0.0-2.0 у/га ургацтай болсон.
  • Зуншлагын байдал нийт нутгийн 69 хувьд сайн буюу хэвийн, 31 хувьд  дунд зэргийн буюу гандуу зуншлагатай байна.
  • Энэ жилийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 7 дугаар сарын сүүлийн 10 хоногийн байдлаар  аймгийн нийт нутгийн 69 хувьд зуншлага хэвийн 31 хувьд зуншлага дунд зэргийн буюу гандуу байдалтай байна. Иймээс зуншлага гандуу байгаа сумдын удирдлагууд болон малчид, тариаланчид хадлан тэжээлээ бэлтгэх, отор нүүдэл хийх ажлыг эртнээс зөв зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна

      Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын технологич инженер Ц.Дэлгэр

 2020 оны 8 дугаар сарын 3-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020 ОНЫ НАЙМ ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-09-02 1970-01-01 18
2020 ОНЫ НАЙМ ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-09-01 1970-01-01 9
2020 ОНЫ НАЙМ ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-21 1970-01-01 12
2020 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-11 1970-01-01 18
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-03 1970-01-01 10
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-21 1970-01-01 29
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-11 1970-01-01 35
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-02 1970-01-01 31
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-01 1970-01-01 28
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-21 1970-01-01 44
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-11 1970-01-01 48
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-01 1970-01-01 40
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-21 1970-01-01 58
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-11 1970-01-01 69
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1970-01-01 57
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1970-01-01 61
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-11 1970-01-01 65
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-02 1970-01-01 61
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-01 1970-01-01 47
2019-2020 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2020-03-31 1970-01-01 82
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-21 1970-01-01 63
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-11 1970-01-01 102
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-02 1970-01-01 125
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-01 1970-01-01 101
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-21 1970-01-01 109
ХОВД АЙМГИЙН НИЙТ НУТГААР ӨВЛИЙН ЦАСНЫ АЯЛАН СУДАЛГААНЫ МЭДЭЭГЭЭР 2020-02-19 1970-01-01 99
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-11 1970-01-01 114
Жилийн цаг агаарын нөхцлийн тойм (2019 он) 2020-02-07 1970-01-01 220
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-03 1970-01-01 145
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-01 1970-01-01 126
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-21 1970-01-01 140
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-11 1970-01-01 152
ХОВД АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2019-12-02 1970-01-01 188