Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 17.7-22.2 градус, өндөр уулын сумдаар 13.7-18.5 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур ихэнх нутгаар өдөртөө 30-35 градус, өндөр уулын сумдаар 24-29 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 7-13 градус, өндөр уулын сумдаар 4-10 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Дарви, Эрдэнэбүрэн, Манхан, Булган сумдад 1-5 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 20-30 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр өдөртөө нийт нутгаар 54-60 градус хүрч халсан бол шөнөдөө 4-12 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 4-10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 187.6 мм бороо орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дарви 35.1мм, Чандмань 32.4 мм, Дуут 24.5мм, Жаргалант 18.0мм, Дөргөн 17.6мм, Ховд 15.3мм, Алтай 11.6мм, Манхан 11.0мм, Мөнххайрхан 5.1мм, Мөст 4.0мм, Мянгад 3.0мм, Эрдэнэбүрэн 2.0мм, бусад нутгаар 0.9-1.1 мм бороо орсон байна. Салхи(Wind): Салхины их хурд энэ арав хоногт хур тунадас орохын өмнө огцом ширүүсэж Мөст, Зэрэг сумдаар секундэд 20 метр, Мөнххайрхан, Цэцэг, Жаргалант, Чандмань, Манхан, Дөргөн сумдын нутгаар секундэд 15-16 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан бол бусад сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн явган шуургатай, Эрдэнэбүрэн, Алтай, Мянгад, Үенч сумдад 6-8 м/с салхитай байв.
Ургамал(Plant): Энэ сарын 8,9-ээс хойш ихэнх нутгаар хур бороо орж эхэлснээр бэлчээрийн ургамлын ургалт сайжирч, 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-7 см, ургамлын ургалтын байдал Дуут сумын нутгаар ургамлын ургалт маш сайн, Мөнххайрхан, Алтай, Ховд сумуудын нутгаар сайн буюу хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байна. 5,6 дугаар саруудад хөрсний чийг багаас ургамлын үе шат явагдахгүй ургалт удааширч, ургамал гэмтэх байдал ажиглагдаж байсан нь хараахан арилаагүй сэргэх байдалтай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хонь хяргах, сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил, Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хурааж борлуулах, усалгаа, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжилэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулхад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 187.6 мм бороо орсон. Хамгийн их тунадас Дарви 35.1мм, Чандмань 32.4мм бороо орсон.
- Салхины хамгийн их хурд хур тунадас орохын өмнө огцом ширүүсэж Мөст, Зэрэг сумдаар секундэд 20 метр, Мөнххайрхан, Цэцэг, Жаргалант, Чандмань, Манхан, Дөргөн сумдын нутгаар секундэд 15-16 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурлаа.
- Бэлчээрийн ургамал ургалтын байдал нийт нутгаар сэргэх байдалтай болсон.
Тойм бичсэн ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр
2020 оны 7 дугаар сарын 21-нд