Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 4 градус хүйтнээс 3 градус дулаан Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 10-18 градус дулаан шөнөдөө хамгийн бага температур 12-24 градус хүйтэн
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 5 градус хүйтнээс 7 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 22-36 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 9-23 градус хүйтэн харин Дуут суманд 34 градус хүрч хүйтэн болсон байна
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт 5.9 мм тунадас орсон Чандмань 1.9 мм, Эрдэнэбүрэн Ховд сумдад 1.0 мм, Алтайд 0.9 мм, Дуут 0.8 мм, Зэрэг 0.3 мм. Дөргөн 0.0 мм цас орсон бусад сумдын нутгаар цас ороогүй
Салх и(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Мөнххайрханд 22 м/с, Ховд сумдад 19 м/с, Зэрэг,Мөст сумдад 18 м/с,Цэцэгт 17м/с, Манхан 16м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан бусад сумдын нутгаар 6-13 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 3 дугаар сарын 20-ны цасны хээрийн хэмжилтээр Чандманьд 10 баллын 1 см зузаан цастай бусад сумдын төвд цас хайлсан өндөр уулсаар цоохор цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог мал төллөх ажил явагдаж, цаг агаарын байдал таатай нөлөөлсөн Нийт нутгаар харьцангуй дулаарч цастай байсан сумдын цас хайлсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт Чандмань ,Эрдэнэбүрэн Алтай, Дуут,Зэрэг, Дөргөн, Алтай Ховд сумуудын нутгаар 5.9 мм цас орсон
- Салхины их хурд 16- 222м/с хүрсэн.
- 1см зузаан цастай / Чандмань,/
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Д.Наранхишиг
2020 оны 3 дүгээр сарын 21-нд