Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард нийт нутгаар агаарын дундаж температур 0-6 градус хүйтэн Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 10-17 градус дулаан шөнөдөө хамгийн бага температур 13-20 градус харин Дуут суманд 26 градус хүрч хүйтэн болсон байна
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 7 градус хүйтнээс 4 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 30-38 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 16-23 градус хүйтэн харин Дуут суманд 34 градус хүрч хүйтэн болсон байна
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард 44.6 мм тунадас орсон Ховдод 12.0 мм Чандмань 8.9 мм, Дуутад 7.9мм, Жаргалант 7.2 мм бусад сумдын нутгаар 0.0-2.2 мм цас орсон Мянгад, Мөст сумуудад цас ороогүй
Салхи(Wind): Өнгөрөгч сард салхины их хурд Зэрэгт 25 м/с , Мөнххайрханд 23 м/с, Чандмань, Дарви, Дөргөн, Манхан, Мөст, Ховд сумдад 20 м/с, Жаргалант 19м/с Мянгад, Цэцэг, Булган сумдад 18 м/с, Үенч, Эрдэнэбүрэн сумдад 16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан Алтай, Дуут сумдын нутгаар 12-14 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 3 дугаар сарын 31-ны цасны хээрийн хэмжилтээр Ховд суманд 10 баллын 1 см зузаан цастай бусад сумдын төвд цас хайлсан өндөр уулсаар цоохор цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог, бод мал төллөх ажил явагдаж, цаг агаарын байдал таатай нөлөөлсөн Нийт нутгаар харьцангуй дулаарч цастай байсан сумдын цас хайлсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард 44.6 мм цас орсон
- Салхины их хурд 16- 25 м/с хүрсэн.
- 1см зузаан цастай / Ховд сум,/
- Манханд 163,Булганд 217 мал хорогдсон байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Д.Наранхишиг
2020 оны 4 дүгээр сарын 2-нд