Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард нийт нутгаар 18.0-24.6 градус хүйтэн байсан бол Цэцэг сумын нутгаар 28 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур нийт сумдын нутгаар 28-37 градус хүрч хүйтэрсэн. Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар өдөр 1-13 өдөр ажиглагдсан. Цэцэгт 28 өдөр -30 градусаас доош орж хүйтэрсэн нь энэ сард хамгийн хүйтэн газар байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 19-27 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 32-39 грудас хүрч хүйтэрсэн байна. Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар 15.9 мм цас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Алтай, Дуут, Булган, Дарви сумдын нутгаар 2.0-2.5мм, Ховд, Зэрэг, Чандмань, Үенч сумдын нутгаар 1.0-1.6мм, Дөргөн, Мянгад, Манхан, Эрдэнэбүрэн, Жаргалант сумдын нутгаар 0.0-0.7мм цас орсон. Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ сарын дунд болон сүүлийн арав хоногт өндөр уулын сумдаар салхины их хурд секундэд 12-19 метр хүрч шуурсан. Мөнххайрхан, Мөст, Ховд, Цэцэг сумдын нутгаар 15-19 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч цасан болон шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 2-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Цас(Snow): Нийт нутгаар 31-ны байдлаар цасны дундаж зузаан 0-3 см орчим 5-10 баллын цасан бүрхүүлтэй байгаа бол Дарви суманд 5 см зузаан цастай, цасны дундаж нягт нь 0.16 г/см3 –тай байна. Эрдэнэбүрэн, Мөст сумуудын төвд 1-4 баллын 0 см цастай. Жаргалант, Дөргөн, Мянгад, Мөнххайрхан сумуудын төвд цасгүй байна. Алтай салбар уулсаар цастай.
Нийт сумдаар өвөлжилтийн байдал хэвийн явагдаж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилэн явагдаж байна. Зуншлага сайн байсан Дарви, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдын малд нэмэгдэл тэжээл өгч эхлээгүй. Манай аймгийн зарим сумдын нутагт хил залгаа аймаг сумдын 50 гаруй мянган толгой мал отроор ирж өвөлжиж байна. Энэ арав хоногийн эхэн болон дунд үеэр цаг агаар дулаахан тогтуун байснаа 28-с хойш цас орж эрс хүйтэрсэн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард хамгийн хүйтэрч байгаа сум Цэцэгт агаарын дундаж температур 28 градус хүрч хүйтэрсэн байна .
- Нийт сумдын нутгаар 15.9 мм цас орсон
- Жаргалант, Дөргөн, Мянгад, Мөнххайрхан сумуудын төвд цасгүй
- Агаарт -30-аас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар 1-13 өдөр байгаа бол Цэцэгт 28 өдөр -30 градусаас доош орж хүйтэрсэн байна.
- Хамгийн их цастай Дарви сумын төвдөө 5 см зузаан цастай байна Тойм мэдээ бичсэн: ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2021 оны 01 дүгээр сарын 04-нд