Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 18.0 -24.7 градус, өндөр уулын сумдын нутгаар 16.9-22.3 градус хүйтэн байсан бол Цэцэг сумын нутгаар 27.7 градус хүрч хүйтэрсэн. Агаарт хамгийн бага температур арав хоногийн сүүлийн өдрүүдэд шөнөдөө 28-37 градус хүрч хүйтэрсэн. Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар 1-4 өдөр ажиглагдсан бол Цэцэгт 10 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 19-25 градус хүйтэн, Цэцэгт 27 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 32-39 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 7.5 мм цас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл: Ховд, Дарви, Дуут, Чандмань сумдаар 1.0-1.2 мм, Булган, Зэрэг сумдад 0.6-0.8 мм, Жаргалант, Манхан, Эрдэнэбүрэн сумдаар 0.4-0.5 мм, Алтай, Үенч сумдаар 0.2 мм цас орсон.Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Мянгад сумуудад тунадас ороогүй.
Салхи(Wind): Салхи шуурганы хувьд Алтайн уулархаг нутгаар салхины их хурд секундэд 15-19 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурав. Дуут, Чандмань, Манхан сумдын нутгаар секундэд 11-12 метр хүрч зөөлөн явган шуургатай, бусад нутгаар 1-6 метр салхитай байсан.
Цас(Snow): Нийт нутгаар цасны дундаж зузаан 0-3 см орчим 5-10 баллын цасан бүрхүүлтэй байгаа бол Дарви суманд 5 см зузаан цастай цасны нягт нь 0.16 г/см3 –тай байна.Эрдэнэбүрэн, Мөст сумдын төвд 1-4 баллын 0 см цастай байна. Жаргалант, Дөргөн, Мянгад, Мөнххайрхан сумуудын төвд 12 дугаар сарын 31-ны байдлаар цасгүй байна. Алтай салбар уулсаар цастай. Нийт сумдаар өвөлжилтийн байдал хэвийн явагдаж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилэн явагдаж байна. Зуншлага сайн байсан Дарви, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдын малд нэмэгдэл тэжээл өгч эхлээгүй. Манай аймгийн зарим сумдын нутагт хил залгаа аймаг сумдын 50 гаруй мянган толгой мал отроор ирж өвөлжиж байна. Энэ арав хоногийн эхэн болон дунд үеэр цаг агаар дулаахан тогтуун байснаа 28-с хойш цас орж эрс хүйтэрсэн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногийн сүүлийн өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрсэн.
- Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар 1-4 өдөр ажиглагдсан. Цэцэгт 10 өдөр дараалан -30 градусаас доош орж хүйтэрч байна.
- Хамгийн их цастай байгаа нь Дарви 5 см зузаан цастай.
- Аймгийн хэмжээнд хамгийн хүйтэн байгаа газар Цэцэг сум агаарын дундаж температур 27-28 хүрч хүйтэрч байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2021 оны 01 дүгээр сарын 01-нд