Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 10.5 -14.6 градус, өндөр уулын сумдын нутгаар 15.1-17.0 градус хүйтэн. Агаарт хамгийн их нийт нутгаар өдөртөө 1-9 градус, хамгийн бага температур шөнөдөө 19-26 градус хүйтэн байв.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 11-16 градус хүйтэн байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 0-10 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 20-26 градус хүйтэн байсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 6.7 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Манхан 1.2мм, Мөст 1.0 мм, бороо орсон бол бусад сумдын нутгаар 0.0-.0.9 мм тунадас орсон Харин Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд сумуудад тунадас ороогүй
Салхи(Wind): Салхи нийт нутгаар тогтуун секундэд 2-13 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Цас(Snow): 11 дугаар сарын 30-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Дуут, Алтай сумуудын төвд 2см 10 баллын Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мөст, Булган сумуудын төвд 0-1 см, 10 баллын Чандмань, Дарви, Цэцэг, Үенч сумуудын төвд 0 см цастай 5-9 баллын цасан бүрхүүл тогтсон Жаргалант, Эрдэнэбүрэн, Мянгад,Ховд суманд одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хужир шүү бэлтгэх,мал оторлох,нэмэгдэл тэжээл өгөх ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоогборлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт нийт нутгаар 6.7 мм тунадас орсон.
- Салхи нийт нутгаар тогтуун
- Ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсож эхэлсэн
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Д.Наранхишиг
2020 оны 12 дугаар сарын 1-нд