Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 1.2 -5.2 градус, өндөр уулын сумдын нутгаар 1.3 градус дулаанаас 1.4 хүйтэн байсан. Агаарт хамгийн их нийт нутгаар өдөртөө 7-16 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 4- 13 грудас хүйтэн байв.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 2-8 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 25-38 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 8-15 градус хүйтэн байсан
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар 19.9 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Чандмань 8.0 мм, Мөст 5.5 мм, Алтай 1.5 мм, Зэрэг 1.4 мм, Дарви 1.1мм, хур тунадас орсон бол бусад сумдын нутгаар 0.0-.0.8 мм тунадас орсон Харин Эрдэнэбүрэн, Манхан, Мөнххайрхан ,Ховд сумуудад тунадас ороогүй
Салхи(Wind): Салхины их хурд секундэд Мөст, Ховд сумдад 20 метр, Мөнххайрхан 18 метр, Зэрэг, Дарви, Булган сумдад 16 метр Чандмань 15 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурав. Бусад сумдын нутгаар секундэд 4-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал хатаж хагдарч өвлийн тайван байдал шилжсэн байна
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хужир шүү бэлтгэх,тарилга хийх туулга хийх ,мал оторлох,мал хээлтүүлэх ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх нутгаар 19.9 мм тунадас орсон.
- бэлчээрийн ургамал хатаж хагдарч өвлийн тайван байдал шилжсэн байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Д.Наранхишиг
2020 оны 10 дугаар сарын 11-нд