Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 1.2-3.0 градус, өндөр уулын сумдын нутгаар 0-1 градус дулаан байсан бол Дуут сумын нутагаар -1 градус хүйтэн байжээ. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 11-17 градус дулаан, Агаарын хамгийн бага нийт нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, Дуут суманд 16 градус хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 1-6 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 26-38 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 10-16 градус хүйтэн байв.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар 25.8 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Чандмань суманд 10.4 мм, Мөстөд 5.5 мм, Булганд 2.2 мм, Зэрэг, Дарви, Алтай сумдад 1.4-1.8 мм бусад сумдад 0.0-0.8 мм тундас орсон. Энэ сард Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Ховд, Манхан сумдын нутгаар хур тунадас ороогүй. Салхи(Wind): Сард ажиглагдсан салхины их хурдыг авч үзвэл Мөст, Ховд, Зэрэг сумдад секундэд 24-25 метр, Дарви, Мөнххайрханд 20 метр, Манхан, Дуут, Цэцэг сумдаар 18-19 метр, Жаргалант, Чандмань, Булган сумдаар 15-16 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан бол бусад сумдын нутгаар 6-14 метр салхитай байлаа.
Ургамал(Plant): Энэ зун ихэнх нутгаар хур бороо оройтож орсноор зуншлага оройтож 9 дүгээр сарын сүүл хүртэл ургамлын ургалт үе шат үргэлжилж, 10 дугаар сарын 1-5-ны хооронд нийт нутгаар бэлчээрийн ургамлын хагдралтын үе шат жигдэрч өвлийн тайван байдалдаа шилжсэн.
Цас(Snow): Энэ сард нийт нутгаар цас орж, цасан бүрхүүл тогтоогүй.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү бэлтгэх, бог мал хээлтүүлэх ажил үргэлжлэн явагдсан бол газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо зах зээлд нийлүүлэх, худалдан боролуулах ажлууд хийгдэж байна.Дээрх ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал тааламжтай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт нутгийн 50 хувьд салхины их секундэд 15-25 метр хүрч шуурсан.
- Энэ сард 25.8 мм тунадас орсон
- Сарын сүүлийн арав хоногтоо өндөр уулын сумдаар агаарын температур 0...-1 градус болж хүйтэрч эхэлсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2020 оны 11 дүгээр сарын 02-нд