Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019-2020 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-05-28 04:29:01

Агаарын дундаж температурын хувьд: Агаарын дундаж температур 2019 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногоос нийт нутгаар сэрүүсч 15-22 градус, Цэцэг нуурын хөндийгөөр 26 градус хүрч хүйтэрч эхэлсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр сард Их нууруудын хотгорын сумдаар болон Цэцэг нуурын хөндийгөөр 19.1-27.8 градус, өндөр уулын  болон Алтай өвөр говийн сумдаар 13.2-19.7 градус хүйтэн байсан. Харин  2 дугаар сарын агаарын дундаж температур 12,1 дүгээр саруудаас харцангуй дулаарч Их нууруудын хотгорын сумдаар болон Цэцэг нуурын хөндийгөөр 11.9-15.9 градус, өндөр уулын сумдын нутгаар 8.4-11.2 градус, Алтай өвөр говийн сумдаар 8.8-12.9 градус хүйтэн байлаа. Цэцэг сумын нутгаар 1 дугээр сард олон жилийн дунджаас 4 градусаар хүйтэн, бусад хугацаанд болон ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим ба дунджаас дулаан байлаа.

Өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан ба 2019 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт шөнөдөө ихэнх нутагт 27-35 градус, Цэцэг нуурын хөндийгөөр 40 градус хүрч хүйтэрсэн. 1 дүгээр сард хүйтний эрч бага зэрэг буурч ихэнх нутагт 24-35  градус, Цэцэг нуурын хөндийгөөр 38 градус хүйтэн байсан.

Агаарт -30 градусаас давж хүйтэрсэн 2019 оны 12 дугаар сард Зэрэг,Цэцэг, Дарви, Булган, Мянгад сумдад 4-9 хоног, Дөргөн, Жаргалант, Манхан, Мөст, Ховд сумуудад 1-2 хоног, 1 дүгээр сард Цэцэгт 26 хоног, Зэрэгт 19 хоног, Манханд 12 хоног, Ховд, Дөргөн, Дарви, Мянгад, Эрдэнэбүрэнд сумдад 5-9 хоног, Чандмань, Дуут, Булган сумуудад 1-2 хоног ажиглагдсан байна.

Агаарын хамгийн их хүйтэн нь Цэцэг 40 градус, Зэрэгт 36 градус, Дарвид 35 градус, Манхан, Булган сумдад 34 градус, Жаргалант 33 градус, Дуут, Дөргөн, Чандмань, Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд сумуудын нутгаар 30-32 градус хүрч хүйтэрсэн.

Хөрсний температурын хувьд: Хөрсний гадаргын дундаж температур 2019 оны 12 дугаар сард нийт нутгаар 15-20 градус, I сард 14-18 градус, II сард 10-16 градус хүйтэн байсан бол Цэцэгт I сард 23 градус хүйтэн байжээ. Хөрсөн дээр -40 градусыг давж хүйтэрсэн хоног нийт нутгаар энэ өвлийн хугацаанд ажиглагдаагүй.

Салхи шуурганы хувьд: Салхины хамгийн их хурд 12 сарын 1, 2, 7, 26, 27, 30 үеэр Ховд суманд 22 м/с, Жаргалант 19 м/с, Мөнххайрхан 18 м/с,    2020 оны 1 дүгээр сарын 17, 18, 20, 25, 26, 29 үеэр Мөнххайрхан 22 м/с, Ховд 21м/с, Дуут, Мөст сумдаар 16 м/с, 2 дугаар сарын 9, 11, 12, 13, 20, 24, 28, 29 -ны үеэр Ховд суманд 28 м/с, Цэцэг, Булган, Мөст, Мөнххайрхан сумдаар 18-20 м/с,  Жаргалант сумын нутгаар 16 м/с хүрч  хүчтэй шороон болон цасан шуурга шуурч малын бэлчээрлэлтэнд таагүй байлаа.

Хур тунадасны хувьд: 2019 оны 12 дугаар сарын 2-р арав хоногт Их нууруудын хотгорын сумуудаар болон Алтайн өвөр говийн сумуудын нутгаар 0.2-1.9 мм тунадас, 3-р арав хоногт нийт нутгаар  1-3 удаа цас орж 0.0-8.0 мм тунадас, 1 дүгээр сарын эхний арав хоногт Их нууруудын хотгорын зарим сумдаар  болон Алтайн өвөр говийн сумуудын нутгаар 0.0-0.9 мм тунадас, 1 дүгээр сарын дунд арав хоногт Манхан, Булган, Алтай, Үенч сумуудын нутгаар 1 удаа цас орж 0.0-1.7 мм тунадас,  2 сарын  II, арав хоногт Жаргалант, Дарви, Манхан, Мөнххайрхан, Дуут, Булган, Үенч, Алтай сумуудын нутгаар 0.0-2.2 мм тунадас,  II сарын  III арав хоногт Чандмань, Манхан, Үенч, Алтай сумуудын нутгаар 0.0-0.3 мм цас унасан.  2019 оны 12 дугаар сүүлийн 10 хоногт Дарви, Цэцэг, Алтай өвөр говийн сумдаар олон жилийн дунджаас ахиу цас орсон. 1, 2 дугаар суруудад нийт нутгаар олон жилийн дунджийн орчим ба зарим сумдаар дунджаас бага цас орсон байна.

Цасан бүрхүүлийн хувьд: 2019 оны 12 дугаар сарын  II арав хоногт  Их нууруудын хотгорын сумуудаар болон Алтайн өвөр говийн сумдаар цасны зузаан 0-4 см 3-р арав хоногт нийт нутгаар цасны зузаан 0-7см цасан бүрхүүл тогтсон. 1 дүгээр сарын сард  Их нууруудын хотгорын сумдаар цасны дундаж зузаан 1-6 см болон Алтайн өвөр говийн сумдаар 7-8 см зузаан цастай байсан бол  2 дугаар сарын дунд 10 хоногоос харьцангуй дулаарч ихэнх нутгийн нам дор газрын цас хайлсан Булган, Алтай Үенч сумдын нутгаар 10 баллын 4-5 см зузаан, Чандманьд  1-4 баллын 1 см зузаан, Алтайн салбар уулс болон өндөр уул нуруудаар цастай байв.

Өнгөрч байгаа өвөл аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд цастай, 30 гаруй хувьд цасгүй, нийт нутгаар цас багатай дулаахан байсан ба  Цэцэг нуурын хөндийгөөр болон Их нууруудын хотгорын сумуудаар бага зэрэг жиндүү хүйтэн байлаа.

Мал аж ахуйд  хүндрэл, малын хорогдол гараагүй. Малын тарга хүч сайн, малын усан хангамж дунд зэрэг зарим нутгаар цас бага учраас малыг холоос тууж услах бэрхшээл гарч байсан  өөр ямар нэгэн хүндрэл гараагүй өвөлжлөө.

Тойм бичсэн: ХААЦУС-ын инженер  Ц.Дэлгэр

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-21 1970-01-01 13
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-11 1970-01-01 10
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1970-01-01 17
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1970-01-01 14
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-11 1970-01-01 26
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-02 1970-01-01 22
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-01 1970-01-01 18
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-21 1970-01-01 23
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-11 1970-01-01 65
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-02 1970-01-01 74
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-01 1970-01-01 68
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-21 1970-01-01 65
ХОВД АЙМГИЙН НИЙТ НУТГААР ӨВЛИЙН ЦАСНЫ АЯЛАН СУДАЛГААНЫ МЭДЭЭГЭЭР 2020-02-19 1970-01-01 64
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-11 1970-01-01 74
Жилийн цаг агаарын нөхцлийн тойм (2019 он) 2020-02-07 1970-01-01 143
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-03 1970-01-01 82
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-01 1970-01-01 86
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-21 1970-01-01 96
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-11 1970-01-01 111
ХОВД АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2019-12-02 1970-01-01 137