Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-10-18 22:48:20

Агаарын дундаж температур 2018 оны 12 дугаар сард Их нууруудын хотгорын болон уулархаг нутгаар 22-27 градус, Алтайн өвөр говийн сумдаар 18-22 градус хүйтэн, 2019 оны 1 дүгээр сарын эхээр Их нууруудын хотгорын сумууд болон томоохон гол хөндий дагуух нутгаар хүйтний эрч эрс чангарч 27-31 градус, уулархаг нутгаар 18-26 градус, Алтайн өвөр говийн сумдаар 15-21 градус хүйтэн, 2 дугаар сард харьцангуй хүйтний эрч суларч Их нууруудын хотгорын сумдаар болон томоохон гол хөндий дагуух нутгаар 22-27 градус, уулархаг нутгаар 12-19 градус, Алтайн өвөр говийн сумдаар 18-20 градус хүйтэн байсан.

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 2018 оны 12 дугаар сард ихэнх нутгаар 1.8-5.6 градусаар олон жилийн дунджаас хүйтэн, Булган, Алтай, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдаар олон жилийн дундаж орчим, 2019 оны 1 дүгээр сард Их нууруудын хотгорын сумд болох Дөргөн, Эрдэнэбүрэн, Мянгад, Мөст, Жаргалант, Дарви, Манхан, Зэрэг, Цэцэг сумдаар олон жилийн дунджаас 1.4-5.4 градусаар хүйтэн, Дуут, Мөнххайрхан дунджийн орчим байсан бол Булган, Үенч, Алтай сумдад дунджаас 2.3-5.8 градус дулаан, 2 дугаар сард Их нууруудын хотгорын сумууд болон томоохон гол хөндий дагуух нутаг болох Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Жаргалант, Манхан, Зэрэг, Булган, Цэцэг Мөст сумдаар 2.5-7.7 градусаар олон жилийн дунджаас хүйтэн, Үенч дунджийн орчим, Алтай Дуут сумдад дунджаас 1.3-1.7 градусаар дулаан байсан байна.

Хур тунадас 2018 оны 12 дугаар сарын эхээр болон сүүлээр ихэнх нутгаар 0-4.2 мм, Зэрэг, Дунд-ус, Дарви, Манхан, Чандмань, Булган сумдад 2.6-4.2 мм тунадас орсон буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Булган, Чандмань, Манхан сумдад олон жилийн дунджаас ахиу, 2019 оны 1 дүгээр сард ихэнх нутгаар 0-2.3 мм, Чандмань, Мянгад, Дөргөн сумдаар олон жилийн дунджаас ахиу, Алтай, Үенч, Манхан, Дуут сумдад олон жилийн дундаж орчим бусад нутгаар дунджаас бага тунадас орсон бол 2 дугаар сард ихэнх нутгаар 0.0-13.1 мм, Алтайн өвөр говийн сумдаар 8.0-13.1 мм, Их нууруудын хотгорын сумдаар 2.3-7.0мм, өндөр уулын сумдаар 0.0-3.1 мм, Алтай, Үенч, Булган, Чандмань, Зэрэг, Дарви, Дөргөн, Манхан, Мянгад сумдаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим тунадас орсон байна.

Цас 2018 оны 12 дугаар сарын дунд арав хоногоос Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдаар цасны дундаж зузаан 1 см тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 2019 оны 1 дүгээр сард Их нууруудын хогорын болон, Алтайн өвөр говийн сумдаар 1-3 см, уулархаг нутгаар тарлан  0-1 см цасан бүрхүүлтэй, 2 дугаар сард Их нууруудын хотгорын сумдаар 2-6 см, 0.05-0.22 г/см3 нягт, Алтайн өвөр говийн  Булган,  Үенч, Алтай сумдад 8-9 см, 0.12-0.19 г/см3 нягт цастай, уулархаг сумдын нутгаар 0-2 см цоохор цастай, Мөнххайрхан, Дуут сумын төвдөө цасгүй уулаараа цастай байсан.

Нийт сумдын Өвлийн цасны явуул судалгааны ажлыг 2019 оны 1 дугээр сарын 17-29-ны хооронд нийт 84 зогсоол цэгт хийсэн. Энэ судалгааны ажлын дүн мэдээгээр   нийт нутгийн 85-90%-д цасан бүрхүүл тогтсон хунгарлаж хатуураагүй сэвсгэр цасан бүрхүүлтэй, 1 дүгээр сарын сүүлчээр нийт нутгаар шуурснаас цасны дундаж зузаан багасаж, нам дор газраа 0-6 см цастай, гуу, жалга газраа бага зэрэг хунгарлаж хатуурсан, зарим газраа хунгарын зузаан 5-25 см, цасны нягт тодорхойлсон газар 0.02-0.17 г/смнягт цастай байсан. Тус судалгааны ажил хийсний дараа 2 дугаар сар гараад нийт нутгаар 2-7 удаа цас орсноор  Их нууруудын хотгорын сумдаар 3-9 см, Алтайн өвөр говийн сумдаар 8-10 см, хугарласан гуу, жалга газраа 25-40 см, өндөр уулын сумдаар цас харьцангуй бага орж цасны зузаан 0-3 см орчим зузаан цастай өвөлжсөн.

Өвөлжилтийн цаг агаарын нөхцөл МАА-д нөлөөлсөн байдлыг авч үзэхэд 2018 оны зуншлага нийт нутгийн 70 гаруй хувьд гандуу, ургамал ногооны гарц муу, мал тарга тэвээрэг гүйцэд авч чадаагүй, 2018 оны 12 дугаар сарын 20-иос хойш хүйтний эрч эрс чангарч хүйтэрсэн, нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон зэргээс тарга тэвээрэг муутай, хээлтэй, бага насны мал олноор бөөгнөрч дарагдах, эх мал хээл хаях, мал өвс тэжээлийн хомосдлоос болж зүй бусаар хорогдох байдал нийт сумдад гарсан.

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр

2019 оны 3 дугаар сарын 18-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-10-02 1970-01-01 13
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-21 1970-01-01 29
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-11 1970-01-01 35
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-01 1970-01-01 33
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-21 1970-01-01 27
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-11 1970-01-01 33
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-01 1970-01-01 52
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-01 1970-01-01 43
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-21 1970-01-01 43
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-11 1970-01-01 45
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-01 1970-01-01 50
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-01 1970-01-01 43
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-21 1970-01-01 45
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 61
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 50
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-21 1970-01-01 47
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-11 1970-01-01 54
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-01 1970-01-01 65
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-21 1970-01-01 61
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 48
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 62
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-21 1970-01-01 65
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-11 1970-01-01 61
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 59
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 59
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-21 1970-01-01 66
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 84
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 79
Ховд аймгийн 2018 оны жилийн цаг агаарын тойм мэдээ 2019-01-29 1970-01-01 172
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 68
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-11 1970-01-01 86
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-01 1970-01-01 105
2018 ОНЫ АРВАНХОЁР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-21 1970-01-01 96
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-11 1970-01-01 117
2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-01 1970-01-01 97
Ховд аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 2018-08-28 1970-01-01 446