Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-06-16 20:31:06

Агаарын температур(Air temperature):  Өнгөрсөн  сард агаарын дундаж температур Их нууруудын  хотгорын сумдаар 5.7-7.4 градус, өндөр уулын  сумдаар  4.3-6.8 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 0.2-1.0 градус хүйтэн байлаа. Агаарын дундаж температурыг уур амьсгалын олон жилийн дундажтай харьцуулвал Мөст, Мөнххайрхан, Дуут, Булган, Алтай, Үенч сумдын нутгаар уур амьсгалын олон жилийн дунджаас 1.8-5.9 градусаар дулаан, Жаргалант, Чандмань, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Цэцэг сумдаар олон жилийн дунджийн орчим, Манхан, Зэрэг сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.6-2.3 градусаар хүйтэн байсан байна. Агаарын хамгийн их температур нийт нутгаар 11-17 градус дулаан байсан бол  хамгийн бага температур  сарын эхний арав хоногт 12-29 градус  хүйтэн байв.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 1-6 градус  хүйтэн, Алтайн өвөр говийн сумдаар 0-2 градус дулаан байлаа. Хөрсний гадрага дээр сарын сүүлийн 10 хоногт дулаарч өдөртөө 22-34 градус хүрч дулаарсан. Харин сарын эхээр шөнөдөө нийт нутгаар  21-30 градус хүрч хүйтэрсэн байна.

Хур тунадас(Precipitаtion): Тухайн сарын дунд сүүлчээр болон сүүлийн арав хоногийн  эрээх зарим нутгаар 1-3 удаа бага зэргийн цас орсон. Энэ сард  8.3 мм цас оржээ. Хамгийн их тунадас Дуут суманд 3.1 мм, Чандманьд 2.5 мм, Ховд суманд 1.1 мм, Жаргалант, Зэрэг,  Мөст, Дөрви, Мөнххайрхан  сумдад 0.0-0.7 мм тунадас орсон бол , бусад сумдын нутгаар нур тунадас ороогүй. Энэ сард Дуут суманд олон жилийн дунджаас ахиу, Чандманьд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас оржээ.

Салхи(Wind): Арав хоногуудын мэдээнээс хархад сарын дунд арав хоногтоо нийт нутгаар  салхи шуургатай нийт нутгаар 12-23 м/с хүрсэн  байна. Салхины хамгийн их хурд Ховд 23м/с, Мөстөд 22 м/с, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Дөргөн, Мянгад, Цэцэг  сумдын нутгаар 19-20 м/с, Эрдэнэбүрэн сумын нутгаар16 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар 10-14 м/с салхитай байв.

Цас(Snow): Сарын дунд арав хоногийн сүүлчээр цаг агаар муудаж  нийт нутгаар шуурснаас сумдын цасан бүрхүүл хайлсан. 19-нд зарим газраар бага зэргийн цас орсноор Чандмань 3 см, Дуут 1 см, Ховд 0 см 1-10 баллын цасан бүрхүүлтэй болж 23-нд дээрх цастай сумдын цас хайлсан. 3 дугаар сарын 31-ны байдлаар Алтайн салбар уулсаар цоохор тарлантсан цастай  байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Энэ сарын 10-15-ын хооронд  нийт сумдын бог мал төллөж эхэлсэн, бод мал сарын  сүүлчээр буюу 25-наас төллөх ажил эхэлсэн мөн муудсан бог, борлон, бод малд нэмэгдэл тэжээл  өгөх ажил үргэлжлэн явагдаж, цаг агаарын байдал  МАА-н үйлдвэрлэлд сөрөгөөр нөлөөлөөгүй. Төлөлсөн эх мал жилбэ муутай төллөж байгаагаас төлд нэмэгдэл сүү өгч байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ сард Дуут суманд олон жилийн дунджаас ахиу, Чандманьд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
  • Тухайн сард Дарви, Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Зэрэг, Манхан сумдад 21778 толгой мал хорогдсон байна.
  • МАА-н үйлдвэрлэлд бог, бод мал төллөх ажил эхэлсэн, нийт сумдын нутгаар өвс тэжээлийн хомсдолоос болж эх мал жилбэ муутай төрж, төлөө цатгахгүй, төлд нэмэгдэл сүү өгч байна.

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр

2019 оны 04 дүгээр сарын 01-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 12
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 8
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-21 1970-01-01 8
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-11 1970-01-01 22
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-01 1970-01-01 17
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-21 1970-01-01 15
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 17
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-21 1970-01-01 27
2019 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-03-19 1970-01-01 23
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-11 1970-01-01 25
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 27
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 27
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-21 1970-01-01 33
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 48
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 45
Ховд аймгийн 2018 оны жилийн цаг агаарын тойм мэдээ 2019-01-29 1970-01-01 95
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 33
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-11 1970-01-01 49
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-01 1970-01-01 71
2018 ОНЫ АРВАНХОЁР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-21 1970-01-01 55
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-11 1970-01-01 74
2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-01 1970-01-01 63
Ховд аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 2018-08-28 1970-01-01 308