Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-08-21 09:19:37

Агаарын температур(Air temperature):  Өнгөрсөн I сард агаарын дундаж температур Их нууруудын  хотгорын сумдаар 22-28 градус, өндөр уулын  сумдаар  16-25 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 13-18 градус хүйтэн байлаа. Агаарын дундаж температурыг уур амьсгалын олон жилийн дундажтай харьцуулвал Булган, Алтай, Үенч сумдын нутгаар уур амьсгалын олон жилийн дунджаас 2.0-4.7 градусаар дулаан, Мөнххайрхан, Дуут сумдаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.3-2.8 градусаар хүйтэн байсан байна. Агаарын хамгийн их температур нийт нутгаар 5 градус хүйтнээс, 10 градус дулаан байсан бол  хамгийн бага температур нийт нутгаар сарын сүүлийн арав хоногт 30-39 градус хүрч хүйтэрсэн. Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр нийт нутгаар 1-15 өдөр ажиглагдсан байна.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 16-27 градус  хүйтэн, хөрсний гадрага дээр өдөртөө 6 градус хүйтнээс 10 градус дулаан байв. Харин шөнөдөө нийт нутгаар  33-39 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт нутгаар хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.

Хур тунадас(Precipitаtion): Тухайн сард нийт нутгаар 1-3 удаа бага зэргийн ялимгүй цас орсон. Энэ сард нийт нутгаар 18.3 мм цас оржээ.Хамгийн их тунадас Чандманьд 2.8 мм, Алтай, Үенчид 2.2-2.3 мм, Жаргалант, Мянгад, Булганд 1.8-1.9 мм, Ховд, Зэрэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдад 0.9-1.3 мм, бусад сумдын нутгаар 0.0-0.5 мм цас орсон.

Салхи(Wind): Арав хоногуудын мэдээнээс харахад сарын сүүлийн арав хоногтоо нийт нутгаар  салхи шуурганы хүч ихссэн байна. Салхины хамгийн их хурд Мөстөд 21 м/с, Ховд, Зэрэг сумдаар 18 м/с, Мөнххайрхан, Цэцэг сумдаар 16-17 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 8-14 м/с,  Үенч, Алтай сумдад 1-4 м/с салхитай байв.

Цас(Snow): Энэ сарын сүүлйин арав хоногийн цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Чандманьд 4 см, Жаргалант, Дарви, Манхан, Мянгад, Булган сумдад 3 см, Зэрэг, Эрдэнэбүрэн, Алтай сумдад 2 см, Дөргөн, Ховд, Үенч сумдад 1 см, 8-10  баллын цасан бүрхүүлтэй, Мөст, Мөнххайрхан, Дуут, Цэцэг сумдын нутгаар 0 см цастай, 1-4 баллын тарлантсан цасан бүрхүүлтэй байна. Алтай салбар уулсаар 5-10см тарлан цастай.  Шуурснаас нийт нутгаар цасны зузаан багасаж гуу жалга, харгана, бут сөөгний ёроолоор бага зэргийн хугарласан байдалтай болсон.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Өнгөрсөн зун  өвс ногооны гарц муу, нийт нутгаар зуншлага гандуу байсан, бэлчээрийн даац олон дахин хэтэрснээс зарим сумдын малчид хил залгаа сумдад отор нүүдэл хийж өвөлжих, хаваржих ажлыг сумдын удирдлагууд зохион байгуулж ажилласан. Сарын эхний арав хоногт томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чанга  байснаас  бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, малын хэвтэр бууц хөлдөх, өвс тэжээлийн хомсдол үүсэх байдал ажиглагдаж  байсан бол сарын дундаас хүйтний эрч нийт нутгаар суларч байгаагаас малд таатай нөлөөлж байна. 12 дугаар сарын эхнээс нийт сумдын малчид муудсан, сулдсан малдаа нэмэгдэл тэжээл өгөх ажил эхэлсэн, энэ ажил үргэлжлэн явагдаж байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр Их нууруудын хотгорын сумдаар 8-26 өдөр,өндөр уулын сумдаар 1-9 өдөр ажиглагдсан.
  • Сарын сүүлийн арав хоногт нийт нутгаар шуурсан. Салхины их хурд Мөст сумдад 21 м/с Ховд, Зэрэг сумдаар 18 м/с, Мөнххайрхан, Цэцэг сумдаар 16-17 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсан.
  • Энэ сард Эрдэнэбүрэн суманд 20 тогой мал хорогдсон.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр

2019 оны 02 дугаар сарын 01-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-21 1970-01-01
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-11 1970-01-01 8
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-01 1970-01-01 15
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-01 1970-01-01 8
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-21 1970-01-01 19
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-11 1970-01-01 19
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-01 1970-01-01 24
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-01 1970-01-01 22
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-21 1970-01-01 29
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 43
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 29
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-21 1970-01-01 31
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-11 1970-01-01 38
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-01 1970-01-01 48
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-21 1970-01-01 45
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 33
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 41
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-21 1970-01-01 48
2019 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-03-19 1970-01-01 42
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-11 1970-01-01 43
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 44
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 40
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-21 1970-01-01 47
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 63
Ховд аймгийн 2018 оны жилийн цаг агаарын тойм мэдээ 2019-01-29 1970-01-01 126
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 47
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-11 1970-01-01 68
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-01 1970-01-01 90
2018 ОНЫ АРВАНХОЁР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-21 1970-01-01 73
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-11 1970-01-01 95
2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-01 1970-01-01 79
Ховд аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 2018-08-28 1970-01-01 369