Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-10-19 04:31:57

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдаар агаарын дундаж температур 27-31 градус, өндөр уулын сумдын нутгаар 18-26 Алтай өвөр говийн сумдаар 15-21 градус хүйтэн байв. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын сумдаар өдөртөө 16-22 градус, өндөр уулын болон Алтай өвөр говийн сумдаар 5-16 градус хүйтэн, хамгийн бага температур Их нууруудын хотгорын сумдаар шөнөдөө 35 - 38  градус,  өндөр уулын болон Алтай өвөр говийн сумдаар  28-37 градус хүрч хүйтэрсэн  бол агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн өдөр Их нууруудын хотгорын сумдаар 5-10 өдөр, бусад сумдын нутгаар 2-7 өдөр ажиглагдсан бол Мөст, Мөнххайрхан, Алтай, Үенч сумдын нутгаар -30 градусаас доош орж хүйтрээгүй байна.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 18-31 градус хүйтэн. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө 1-17 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 33-38 градус хүрч  хүйтэрсэн  бол Алтай, Үенч сумдын нутгаар 28-29 градус хүйтэн байсан.

Хур тунадас(Precipitаtion): Тухайн  арав хоногт  ихэнх нутгаар 0.0-1.7 мм цас орсон. Хамгийн их тунадас  Чандманьд 1.7 мм, Дөргөн, Мянгад сумдаар 0.7 мм, Жаргалант, Эрдэнэбүрэн сумдад 0.5 мм, бусад сумуудын нутгаар 0.0-0.1мм цас орсон. Энэ 10 хоногт Дарви, Ховд, Цэцэг, Булган сумдын нутгаар цас ороогүй.                                                                                                                    

Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуурга багатай байсан. Салхины их хурд Ховд, Мөнххайрхан сумдаар 10-11 м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 1-9 м/с салхитай байлаа.

 Цас(Snow): Аймгийн нийт сумдын нутгаар цасны дундаж зузаан 0-3 см, Алтайн салбар уулсаар арай зузаан 5-8 см орчим цасан бүрхүүлтэй байна. Он гарснаас хойш ихэнх нутгаар 1-2 удаа бага зэргийн ялимгүй цас орсноор цасны дундаж зузаан Чандмань, Дарви сумдын нутгаар 3 см, Жаргалант, Зэрэг, Манхан, Булган, Алтай сумдын нутгаар 2 см,  Эрдэнэбүрэн, Ховд,  Дуут, Үенч сумдад 1 см зузаан 10 баллын цастай,  Мөнххайрхан сумдад 0 см 5-9 баллын, Цэцэг, Мөст сумдад 0 см 1-4 баллын цасан бүрхүүл тогтсон байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад муудсан бог, борлон, бод малд нэмэгдэл тэжээл 12 дугаар сар гараад өгч эхлэсэн цаг агаарын байдал  12 дугаар сарын сүүлчийн арав хоногоос томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чангарч  байгаагаас  бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөх, өвс тэжээлийн хомсдол үүсэх байдал ажиглагдаж  байна.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чанга хэвээрээ шөндөө 34-38 градус хүрч хүйтэрч байна.
  • Агаарт -30 градусаас доош орж хүйтэн байсан хоногийн тоо 5-10 өдөр  болж нэмэгдсэн.
  • Энэ 10 хоногт ихэнх нутгаар 0.0-1.7 мм цас орсон.
  • Салхи шуурга багатай  Ховд, Мөнххайрхан сумдад 10-11м/с хүрсэн.
  • Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон, цасны дундаж зузаан 0-3 см, 4-10 баллын нимгэн сэвсгэр цастай байна.

Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр

2019 оны 01 дүгээр сарын 11-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-10-02 1970-01-01 13
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-21 1970-01-01 29
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-11 1970-01-01 35
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-01 1970-01-01 33
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-21 1970-01-01 27
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-11 1970-01-01 33
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-01 1970-01-01 52
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-01 1970-01-01 43
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-21 1970-01-01 43
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-11 1970-01-01 45
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-01 1970-01-01 50
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-01 1970-01-01 43
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-21 1970-01-01 45
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 60
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 50
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-21 1970-01-01 47
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-11 1970-01-01 54
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-01 1970-01-01 65
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-21 1970-01-01 61
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 48
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 62
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-21 1970-01-01 65
2019 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-03-19 1970-01-01 62
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-11 1970-01-01 61
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 59
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 59
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-21 1970-01-01 66
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 84
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 79
Ховд аймгийн 2018 оны жилийн цаг агаарын тойм мэдээ 2019-01-29 1970-01-01 172
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 68
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-01 1970-01-01 105
2018 ОНЫ АРВАНХОЁР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-21 1970-01-01 96
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-11 1970-01-01 117
2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-01 1970-01-01 97
Ховд аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 2018-08-28 1970-01-01 446