Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-06-15 08:03:49

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдаар агаарын дундаж температур 21-27 градус, өндөр уулын сумдын нутгаар 16-23 Алтай өвөр говийн сумдаар 11-17 градус хүйтэн байв. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын сумдаар өдөртөө 9-18 градус, өндөр уулын болон Алтай өвөр говийн сумдаар 1-11 градус хүйтэн, хамгийн бага температур Их нууруудын хотгорын сумдаар шөнөдөө 29-34 градус,  өндөр уулын бүсийн сумдаар 27-32 градус,  Алтай өвөр говийн сумдаар  19-28 градус хүрч хүйтэрсэн  бол агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн өдөр Их нууруудын хотгорын сумд болон Дуут, Цэцэг сумдаар 1-8 өдөр ажиглагдсан бол бусад сумдын нутгаар -30 градусаас доош орж хүйтрээгүй байна.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 17-27 градус хүйтэн. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө Ховд% Мөнххайрхан, Булган сумдад 2-8 градус дулаан, бусад нутгаар 1-13 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 31-36 градус хүрч  хүйтэрсэн  бол Алтай, Үенч сумдын нутгаар 25-26 градус хүйтэн байсан.

Хур тунадас(Precipitаtion): Тухайн  арав хоногт  ихэнх нутгаар 0.0-1.1 мм цас орсон. Хамгийн их тунадас  Ховд, Жаргалант, Мянгад сумдад 0.9-1.1 мм,  Дуут, Дөргөн, Чандмань, Эрдэнэбүрэн сумдад 0.5-0.8 мм, Зэрэг, Манхан сумдад  0.2 мм, бусад сумуудын нутгаар 0.0 мм цас орсон. Энэ 10 хоногт Булган, Үенч, Алтай сумдын нутгаар цас ороогүй.                                                Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуурга багатай, өндөр уулын сумдаар салхины хурд 10-15 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 1-8 м/с салхитай байлаа.Салхины их хурд Ховд суманд 15 м/с, Булган суманд 14 м/с, Дуут, Мөнххайрхан сумдаар 12-13 м/с хүрсэн.

 Цас(Snow): Аймгийн нийт сумдын нутгаар 1 дуүээр сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан 0-4 см, Алтайн салбар уулсаар арай зузаан 5-8 см орчим цасан бүрхүүлтэй байна. Энэ 10 хоногт ихэнх нутгаар 1-2 удаа бага зэргийн ялимгүй цас орсноор цасны дундаж зузаан Чандмань, Манхан сумдын нутгаар 4 см, Жаргалант, Дарви, Мянгад сумдын нутгаар 3 см, Зэрэг, Эрдэнбүрэн, Дөргөн, Ховд, Булган сумдын нутгаар 2 см, Дуут, Алтай, Үенч сумдад 1 см зузаан 10 баллын цастай,  Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдад 0 см 5-9  баллын цасан бүрхүүл тогтсон байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад муудсан бог, борлон, бод малд нэмэгдэл тэжээл 12 дугаар сар гараад өгч эхлэсэн цаг агаарын байдал  12 дугаар сарын сүүлчийн арав хоногоос томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чангарч  байгаагаас  бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөх, өвс тэжээлийн хомсдол үүсэх байдал ажиглагдаж  эхэлсэн.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чанга хэвээрээ шөндөө 34-38 градус хүрч хүйтэрч байна.
  • Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдрийн тоо1-8 болж буурсан.
  • Өмнөх арав хоногоос хүйтний эрч бага зэрэг 1-3 градусаар суларсан.
  • Энэ 10 хоногт ихэнх нутгаар 0.0-1.7 мм цас орсон.
  • Салхи шуурга багатай  Дуут, Мөнххайрхан, Булган, Ховд сумдаар 12-15м/с хүрсэн.
  • Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон, цасны дундаж зузаан 0-4 см, 4-10 баллын нимгэн сэвсгэр цасан бүрхүүлтэй  байна.

Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр

2019 оны 01 дүгээр сарын 21-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 12
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 8
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-21 1970-01-01 8
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-11 1970-01-01 22
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-01 1970-01-01 17
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-21 1970-01-01 15
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 17
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 23
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-21 1970-01-01 27
2019 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-03-19 1970-01-01 23
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-11 1970-01-01 25
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 27
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 27
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-21 1970-01-01 33
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 48
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 45
Ховд аймгийн 2018 оны жилийн цаг агаарын тойм мэдээ 2019-01-29 1970-01-01 95
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-11 1970-01-01 49
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-01 1970-01-01 71
2018 ОНЫ АРВАНХОЁР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-21 1970-01-01 55
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-11 1970-01-01 74
2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-01 1970-01-01 63
Ховд аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 2018-08-28 1970-01-01 308