Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-06-15 16:44:34

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон өндөр уулын сумдын нутгаар агаарын дундаж температур 22-27 градус, Алтай өвөр говийн сумдаар 18-21 градус хүйтэн байв. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 4-16 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 28-38  градус хүрч хүйтэрсэн  бол агаарт -300 градусаас хүйтэн байсан өдөр нийт нутгаар 1-7 өдөр ажиглагдсан байна.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 20-29 градус хүйтэн. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө 0-13 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 32-43 градус хүрч  хүйтэрсэн  байна.

Хур тунадас(Precipitаtion): Тухайн  арав хоногт  нийт нутгаар 0.0-3.5 мм цас орсон. Хамгийн их тунадас нь  Дарви, Булган сумдад 3.1-3.5 мм, Манхан, Ховд сумдаар 1.8-2.0 мм, Алтай, Эрдэнэбүрэн, Чандмань сумдад 0.9-1.3 мм, Жаргалант, Зэрэг, Мянгад сумдад 0.7-0.8 мм, Үенч суманд 0.3 мм, бусад сумуудын нутгаар 0.0 мм цас орсон.                                                   Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Ховд суманд 27 м/с, Жаргалант суманд 23 м/с, Ццэцэгт 15 м/с хүрч цасан ба шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар 1-14 м/с салхитай байлаа.

Цас(Snow): 12 дугаар сарын сүүлчийн 10 хоногийн эхээр болон дундуур 1-2 удаа цас орсноор цасны дундаж зузаан Дарвид 5 см, Булганд 3 см, Чандмань, Зэрэг, Манхан, Алтай сумдын нутгаар 2 см,  Жаргалант, Ховд, Үенч сумдад 1 см 10 баллын цастай, Мөст, Мөнххайрхан сумдад 0 см 5-9 баллын, Эрдэнэбүрэн,  Мянгад, Цэцэг сумдад 0 см 1-4 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Дөргөн, Дуут сумдын төвд цасгүй, уулаараа бага зэргийн  цастай байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад муудсан бог, борлон, бод малд нэмэгдэл тэжээл 12 дугаар сар гарснаар өгч эхлэсэн бөгөөд цаг агаарын байдал хйүтэрч өнгөрөгч арав хоногоос  5-10 градусаар хүйтэрснээс бод, бог мал доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөх, мал сулдах байдал ажиглагдаж эхэлсэн  байна.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ арав хонгт ихэнх нутгаар хүйтний эрч 5-10 градусаар чангарсан.
  • Агаарт -30 градусаас хүйтэн байсан хоногийн тоо 4-7 өдөр  болж нэмэгдсэн.
  • Нийт нутгаар 16.2 мм цас орсон.
  • Салхины их хурд Жаргалант, Ховд сумдад 23-27м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан.
  • Нийт нутгаар 0-5 см нимгэн сэвсгэр цасан бүрхүүл тогтсон, харин Дуут, Дөргөн сумдад одоогоор цасан бүрхүүл тогтоогүй.

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр

2019 оны 01 дүгээр сарын 01-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 12
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 8
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-21 1970-01-01 8
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-11 1970-01-01 22
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-01 1970-01-01 17
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-21 1970-01-01 14
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 17
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 23
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-21 1970-01-01 27
2019 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-03-19 1970-01-01 23
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-11 1970-01-01 25
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 27
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 27
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-21 1970-01-01 33
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 47
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 45
Ховд аймгийн 2018 оны жилийн цаг агаарын тойм мэдээ 2019-01-29 1970-01-01 95
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 32
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-11 1970-01-01 49
2018 ОНЫ АРВАНХОЁР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-21 1970-01-01 55
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-11 1970-01-01 74
2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-01 1970-01-01 63
Ховд аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 2018-08-28 1970-01-01 308