Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2022 оны жилийн тойм

Шинэчлэгдсэн: 2023-09-25 15:09:04

Агаарын дундаж температурын хувьд: Ховд аймгийн хэмжээгээр агаарын дундаж температур 2.1 градус дулаан гарч байна. Агаарын дундаж температурыг бүс нутгаар авч үзвэл Их нууруудын хотгорын сумдаар 1.4-2.9 градус дулаан, Алтайн өвөр говийн сумуудын нутгаар 4.0-5.2 градус дулаан, өндөр уулын бүсийн сумуудын нутгаар -0.6 градус хүйтнээс 1.1 градус дулаан байлаа. Агаарын температурын дунджийг олон жилийн дундажтай харьцуулахад Их нууруудын хотгорын болон өндөр уулын бүсийн ихэнх сумууд олон жилийн дунджийн орчим, Алтайн өвөр говийн сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.0-2.4 градусаар дулаан байсан байна. Өндөр  уулын сумдаас Дуут сум олон жилийн дунджаас 1.3 градусаар хүйтэн байсан.

Aгаарын үнэмлэхүй бага температурын хувьд: 2022 оны хүйтний улирлын /1-3,11-12 сарууд/ түүвэр судалгаанаас харахад нийт нутгаар 31-41 градус хүрч хүйтэрсэн. Цэцэг суманд 1 дугаар сарын сүүлийн 10 хоногт -41.0 хэм, Булганд 11 дугаар сарын сүүлийн 10 хоногт -40.0 хэм хүрч хүйтэрсэн. 2022 оны 1,2  болон 11,12 дугаар саруудад нийт нутгаар агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн хоног Их нууруудын хотгорын сумдаар 11-40 өдөр, өндөр уулын бүсийн сумдаар 2-58 өдөр, Алтайн өвөр говийн сумуудын нутгаар 10-23 өдөр ажиглагдсан бол хамгийн олон  өдөр ажиглагдсан нь Цэцэг сум 58 өдөр -30 градусаас доош орж хүйтэрчээ. Оны эхний саруудад ихэнх нутгаар хүйтэн олон өдөр үргэлжилсэн байна. Өндөр уулын сумдаар энэ жил харьцангуй -30.0 граудасаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо цөөн ажиглагджээ.  

 

Aгаарын үнэмлэхүй их температурын хувьд: Дулааны улиралд  /6-8 сарууд/ агаарт +30 хэмээс давж халсан хоногийн тоо нийт сумдаар 4-48 хоног ажиглагдсан. Алтайн өвөр говийн сумдаар 6,8 саруудад, Их нууруудын хотгорын сумуудад 7,8,9 саруудад нэлээд халж 30 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилсэн. Энэ жил өндөр уулын бүсийн нутгаар агаарт 30 градусаас давж халаагүй байна. 30 градусаас дээш гарч халсан өдрийг сумдаар авч үзвэл  Зэрэгт 48, Булганд 46, Мянгад 34, Алтай, Жаргалант, Үенч, Эрдэнэбүрэн, Дарви, Дөргөн, Манхан сумдаар 19-28 хоног ажиглагдсан. Агаарт хамгийн их дулаан нийт нутгаар ойролцоо 26-38 хэм хүрч халсан байна. Зэрэгт 38, Булган, Мянгадад 37 хэм хүрч халсан. Энэ жилийн хувьд зуны 6,7,8 саруудад болон 9 сарын эхний 10 хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумуудаар нэлээд халжээ.

Хөрсний температурын хувьд:  Энэ жилийн хувьд хур тунадас бага хөрсний чийг дутмаг хөрсөн дээрээ нэлээд халалт ихтэй жил байлаа. Хөрсний дундаж температур нийт нутгаар 20-28  градус байсан байна.

Хөрсөн  дээр -40 хэмээс доош орж хүйтэрсэн хоногийн тоо 1 сарын дунд 10 хоногт  Зэрэгт 3, Цэцэгт 9 хоног тус тус ажиглагдсан. Харин 2022 оны 11 дүгээр сарын дунд 10 хоног,12 дугаар сарын эхний болон дунд 10 хоногт Булган суманд 6 хоног ажиглагджээ.  Хөрсөн дээрээ +40.0 хэмээс дээш халсан өдрүүдийг авч үзвэл:  

Дээрх графикаас харахад хөрсөн дээр +40.0 хэмээс дээш халсан өдрийн тоо Зэрэгт 165, Булганд 161, Манханд 151, Чандманьд 142 хоног тус тус үргэлжилсэн байна.  Зуны эхэн сарууддаа агаар, хөрсөндөө нэлээд халалт, хуурайшилт ихтэй жил байв. Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдаар хөрсөн дээрээ 60-67 градус хүрч халсан халалтаас бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөө үзүүлж 2022 онд нийт хутгийн 90 гаруй хувьд гандуу, 10 орчим хувьд хэвийн зуншлагатай байсан.

Цасан бүрхүүлийн хувьд: Энэ жилийн 1,2 дугаар сардаа Их нууруудын хотгорын сумуудад 2-6 см, 10 баллын цастай, Алтайн өвөр говийн сумуудаар оны сүүлийн сарууд болох 11,12 сард цас ахиу хэмжээгээр орж цасан бүрхүүл тогтсон. Цасны зузаан Алтай, Булган, Үенч сумдад төвдөө 15-20 см, 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны нягт 0.15-0.17 г/см3 байсан. Гуу жалга, хунгарласан газраа цасны зузаан 80-120 см хүрсэн. Манай аймгийн хэмжээгээр 2022 оны мал өвөлжилтийн байдал оны сүүлээр Алтайн өвөр говийн сумуудын нутгаар хүндэрч малчид цас багатай газар луу нүүдэл хийх малаа оторлох зэргээр орон нутаг өвөлжилтийг зохицуулж ажилласан.

Салхи шуурганы хувьд: Салхины их хурдыг авч үзвэл: Их нууруудын хотгорын сумуудаар 24-28 м/с, өндөр уулын бүсийн нутгаар 20-34 м/с, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 14-19 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурчээ. Энэ жилийн хувьд Өндөр уулын бүсийн сумдаар салхи шуурга ихтэй байлаа.

10 м/с ээс дээш өдрийн тоог  графикаас харахад Мөнххайрхан суманд хамгийн олон 286 хоног, Ховд суманд 204, Мөстөд 186, Манханд 164, Зэрэгт 153 хоног ажиглагдсан. Хамгийн их салхи шуургатай хаврын 3,4 сарууд, намрын 9,10 сарууд байлаа. 10 м/с салхитай өдрийн тоо сарын турш ажиглагдсан сумууд олон байна.

Хур тунадасны хувьд: Тухайн жилд орсон хур тунадасны жилийн түүврээс харахад аймгийн нийт нутгаар жилдээ 741.5 мм хур тунадас орсон. Жилийн ихэнх хур тунадас 7 дугаар сарын дунд 10 хоног, 8 дугаар сарын дунд болон сүүлийн  10 хоногуудад ихэвчлэн  орсон байна.  Энэ жилийн хувьд нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадастай жил байлаа.

Судалгаанаас харахад Чандмань, Дарви сумдад  энэ жил хамгийн их тунадас орсон боловч олон жилийн дунджаас бага, хамгийн их тунадас орсон сумдыг авч үзвэл Дарви 99.5 мм, Чандмань 97.5 мм, Булган 58.3 мм, Дуут 57.2 мм, Жаргалант 52.3 мм бусад сумуудын нутгаар 21.3-47.3 мм  тунадас орсон. 2022 онд нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадастай агаар, хөрсөндөө  хуурайшилт ихтэй гандуу жил байлаа.

Ургамлын гарц, зуншлагын байдал:   Их нууруудын хотгорын зарим сумд болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар бэлчээрийн ургамал хугацаандаа цухуйсан боловч зуны эхэн саруудад хур тунадас бага орсон, хөрсөн дээр 50-67 градус хүрч халалт олон хоног үргэлжилсэн, халуун хуурай салхи шуурга ихтэй байсан зэргээс ургамалын ургалт удааширч таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамал хэт хаталт явагдаж газрын дээрх хэсэг нь унаж  алга болох, үетэн ургамлууд гэмтэж шарласан байдалтай болсон. Зуны эхэн саруудад Өндөр уулын бүсийн сумдад харьцангуй сайн хур тунадас  орсноор ургамлын ургалтын байдал Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдын нутгаар зуншлга хэвийн болсон.

 Бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг  зуны саруудаар авч үзвэл 6 дугаар сард нийт нутгийн 30 орчим хувь нь сайн, 60 гаруй хувьд дунд,10 орчим хувь нь муу, 7 дугаар сарын  байдлаар нийт нутгийн 20 хувь нь сайн, 70 гаруй хувь нь дунд, 10 гаруй хувь нь муу гэсэн үнэлгээтэй байсан бол 8 дугаар сарын  байдлаар нийт нутгийн 10 орчим хувь нь сайн  80 гаруй хувь нь дунд, 10 орчим хувьд муу гэсэн үнэлгээтэй болж  буурсан. 8 сарын байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-7см, ургамлын  ургац нь 0.0-0.5 ц/га-тай байлаа.

Энэ жилийн зуны саруудад хур бороо бага орсон, нийт нутгаар агаар, хөрсөндөө олон жилийн дунджаас дулаан, хэт халалт олон хоног үргэлжилсэн, хуурай халуун салхи ихтэй байснаар бэлчээрийн ургамлын ургалтанд муугаар нөлөөлж ургамлын үе шат бүрэн гүйцэд явагдахгүй удаашрах, хатаж шарлах байдал 6 дугаар сараас эхлэн ажиглагдсан бөгөөд  ихэнх нутгаар ургамал тачир сийрэг, төрөл зүйл цөөн гарснаас нэгжийн ургац муу,  бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, нийт нутгаар бэлчээрийн ургамал хэт хаталт явагдаж эрт хатаж хагдарсан, малын тоо хэт их байгаа нь сумдын бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарах гол шалтгаан болсон.

Аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

 6% нь 0-50,0 хувь (бэлчээрийн нөөцтэй)

 5% нь 50,1-100,0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

27% нь 100,1-300,0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

14% нь 300,1-500,0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

48% нь 500,1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нийт нутгийн 10  орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор харин нутгийн 30 орчим хувь нь 1-3  дахин хэтэрсэн, 60 гаруй хувьд бэлчээрийн даац 3-аас дээш  олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул хил залгаа аймаг сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарч, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна.

АА-н үйлдвэрлэлд цаг агаар хэрхэн нөлөөлсөн байдал: 2022 оны өвөл нийт нутгаар 1 дүгээр сарын эхний 10 хоногт  хөрсөнд -40 градусыг давж хүйтэрсэн хоногийн тоо Цэцэгт 4, Зэрэгт  удаа ажиглагдсан бол 2022 оны 11 сарын сүүлийн 10 хоногт Алтайн өвөр говийн сумдаар цас орж хүйтэрснээс Булган суманд хөрсөндөө -46.0 градус хүрсэн ба хөрсөнд  -40-аас доош орж хүйтэрсэн хоногийн тоо 6 хүрчээ.   Мал төллөлтийн үер цаг агаар таатай байснаас нийт нутгаар төл малын хорогдол бага байсан. Өвөлжилтийн байдал ихэнх  сумдын нутгаар тааруу, Алтайн өвөр говийн сумдаар оны сүүлийн саруудад цас ахиу орж өвөлжилт хүндэрсэн цагаан зудархуу байдалтай байна. Зуны сарууддаа хур тунадас бага орж нийт нутгаар зуншлагын байдал муу, ургамлын ургалт гандуу, ургамал эрт хатаж хагдарсан зэрэг нь бүх төрлийн мал тарга тэвээрэг авахад таагүй нөлөө үзүүлсэн.

 

 

               ТОЙМ БИЧСЭН ХААЦУ-ЫН АХЛАХ ТЕХНИКЧ            Ж. ЖАРГАЛЗАЯА   

 


 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-21 1970-01-01 11
2023 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-09-12 1970-01-01 16
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-11 1970-01-01 14
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-01 1970-01-01 12
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-01 1970-01-01 10
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-21 1970-01-01 19
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-11 1970-01-01 20
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 22
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 12
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-21 1970-01-01 35
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-11 1970-01-01 29
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-03 1970-01-01 17
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-03 1970-01-01 15
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-22 1970-01-01 32
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-12 1970-01-01 22
2023 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-06-08 1970-01-01 23
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-06 1970-01-01 33
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-02 1970-01-01 33
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-22 1970-01-01 27
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-11 1970-01-01 31
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 26
2023 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 31
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-21 1970-01-01 27
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 35
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 45
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 27
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-21 1970-01-01 22
2022-2023 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2023-03-21 1970-01-01 30
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-13 1970-01-01 31
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 26
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-03-02 1970-01-01 35
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-27 1970-01-01 22
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-13 1970-01-01 36
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 39
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 24
2023 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-23 1970-01-01 83
2023 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-01-11 1970-01-01 37