Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2021 оны жилийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-01-16 18:06:59

 Агаарын дундаж температурын хувьд:

 Ховд аймгийн хэмжээгээр агаарын дундаж температур 3.1 градус дулаан гарч байна. Агаарын дундаж температурыг бүс нутгаар авч үзвэл Их нууруудын хотгорын сумуудын нутгаар 3.1-4.5 градус дулаан, Өндөр уулын бүсийн сумуудын нутгаар -0.2 градус хүйтнээс 2.5 градус дулаан, Алтайн өвөр говийн сумуудаар 3.9-4.2  градусаар дулаан байлаа. Агаарын температурын дундажийг олон жилийн дундажтай харьцуулахад Мөнххайрхан,Цэцэг,Булган сумуудын агаарын температурын дундаж нь  олон жилийн дундажийн орчим, бусад сумууд олон жилийн дундажаас 1.1-2.7 градусаар дулаан байлаа. 

Aгаарын үнэмлэхүй бага температурын хувьд:

2021 оны 1-3 дугаар саруудын ажиглалтаас харахад 1 дүгээр сард нийт нутгаар агаарт 30 хэмийг давж хүйтэрсэн хоног Их нууруудын хотгорын сумуудаар 2-16 өдөр, Өндөр уулын бүсийн сумуудаар 5-31 өдөр, Алтайн өвөр говийн сумуудын нутгаар 1-10 өдөр ажиглагдсан. Хамгийн олон 31 өдөр ажиглагдсан нь Цэцэг сум байлаа. Нийт нутгаар 30-41 градус хүрч хүйтэрсэн байна. Цэцэг суманд 1 сарын 1-р 10 хоногт  -41.0 хэм хүрсэн.

  Aгаарын үнэмлэхүй их температурын хувьд:

Агаарт +30.0 хэмээс давж халсан хоногийн тоо нийт сумдаар 3-31 хоног ажиглагдсан. Хамгийн олон  Зэрэгт 34, Булганд 31,Үенч, Дөргөн суманд 26 хоног тус тус ажиглагдсан. Энэ жилийн хувьд өндөр уулын бүсийн сумдаас Мөнххархан, Мөст, Дуутад +30 градусаар дээш халсан өдөр ажиглагдаагүй. Агаарын хамгийн их нь Зэрэгт +37.0 градус, Дөргөн, Манхан, Мянгад, Булганд +36 градус хүрч халжээ. Агаарт +40.0  градусаас давж халсан өдөр нийт нутгаар ажиглагдаагүй.  

Хөрсөн дээр -40 гадусаас давж хүйтэрсэн өдрийн тоо:

 Хөрсөн  дээр -40 хэмийг давж хүйтэрсэн хоногийн тоо 1 сарын II 10 хоногт  Зэрэгт 3, Цэцэгт 5 хоног тус тус ажиглагдсан.

 Цасан бүрхүүлийн хувьд:

2021 оны 1,2 сар, 3 сарын II 10 хоногийн байдлаар Чандмань, Зэрэг, Дуут, Манхан, Дарви,  Булган, Алтай, Үенч сумуудын нутгаар 10 баллын 1-7 см зузаан цастай, цасны дундаж нягт 0.08-0.12 г/см3 байлаа.  Эрдэнэбүрэн, Жаргалант,Зэрэг, Дөргөн, Мянгад, Манхан, Ховд, Мөст, Цэцэг сумуудад нутгаар 5-9 баллын  0-1 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Мөнххайрхан,Дөргөн сумдад цасан бүрхүүл тогтоогүй. Энэ жилийн хувьд цас багатай өвөл байлаа.  

Манай аймгийн хэмжээгээр 2021 оны мал өвөлжилтийн байдал сумуудын нийт нутгаар хүндрээгүй  цас багатай өвөл болж өнгөрлөө.

Салхи шуурганы хувьд:

 Салхины их хурдыг авч үзвэл: Их нууруудын хотгорын сумуудаар 20-34 м/с, Өндөр уулын бүсийн нутгаар 23-34 м/с, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 14-21 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурчээ.

10 м/с-ээс их салхитай байсан хоногийн тоогоор Мөнххайрхан-287,  Ховд-230, Мөст-200,Дуутад 179, Манхан 178, Зэрэгт 172,Чандмань 154, Цэцэг-144, , Жаргалант-131, Булган 126 хоног, бусад сумуудын нутгаар 35-88 хоног ажиглагдсан байна.Үүнээс харахад 2021 он салхи шуурга ихтэй жил болсон. Ихэвчлэн  хаврын сарууддаа хүчтэй салхи шуурга ихтэй жил байлаа.  3,4 сард 10 м/с салхитай өдрийн тоо сарын турш ажиглагдсан сумууд олон байна. Үүнд 3 сард Мөнххайрхан суманд 30 хоногийн турш 4,5,6  сард 27-29  хоног үргэлжилсэн байх жишээтэй. Мөст, Ховд, Дуут сумуудад нэгэн адил олон хоног салхи шуургатай байсан. Эндээс дүгнэхэд өндөр уулын бүсийн сумдаар салхи шуурга ихтэй байсан байна.

 Хур тунадасны хувьд:

Тухайн жил орсон хур тунадасны жилийн түүврийг харахад аймгийн нийт нутгаар жилдээ 2215.2 мм хур тунадас орсон. Жилийн ихэнх хур тунадас 7 сарын дунд 10 хоног, 8 сарын 1,2-р  10 хоногуудад ихэвчлэн  орсон байна.  Энэ жилийн  хамгийн их тунадас орсон сумдыг авч үзвэл Жаргалантад 205.6 мм, Дарви 193.1 мм Ховд 188.5 мм, Дуут 187.8 мм, Мөст 178.9 мм, Чандмань 160.2 мм, Зэрэгт 151.1 мм,   Алтай126.3 мм,Цэцэгт 124.5 мм бусад сумуудын нутгаар 58.8-119.1 мм  тунадас орсон. Хамгийн их хур тунадас Жаргалант суманд 205.6 мм. Хамгийн бага нь Мянгадад суманд 58.8 мм тунадас орсон. Энэ жилийн нийт орсон хур тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Чандмань, Мянгад, Мөнххайрхан сумууд олон жилийн дундажийн орчим, бусад сумуудад олон жилийн дундажаас ахиу хур тунадас орсон.

Ургамлын гарц, зуншлагын байдал:  Энэ жил хур тунадас хожуу орж  зуншлага оройтож эхэлсэн. Зарим сумуудад ургамал 7 сараас эхэлж цухуйсан нь ургамлын ургалтанд нөлөөлж мал ногоонд цадах, тарга тэвээрэг нэлээд оройтсон. 7 сараас  хур тунадас орж, ургамлын ургалт хэвийн явагдаж зуншлагын байдал сайжирсан.   Нийт нутгаар  ургамлын өндөр  4-8 см хүрсэн. Ургамлын ургацын хэмжээ 0.0-0,8 ц/га байлаа.  Нийт нутгийн 70 хувь нь зуншлагын байдал сайн, 30 хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байлаа. Зуншлага оройтсон ч ургамлын ургалтын баллын үнэлгээ ихэнх нутгаар сайн гэсэн үнэлгээтэй гарсан. Зуны саруудад олон хоногоор хүйтэн бороо орсон тохиолдол гараагүй.

ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар хэрхэн нөлөөлсөн байдал:

2021 оны өвөл Нийт нутгаар 12 дугаар сарын 3-р 10 хоногоос  1 дүгээр сарын эхний 10 хоногт  хөрсөнд -40 градусыг давж хүйтэрсэн хоногийн тоо Цэцэгт 5, Зэрэгт 3  удаа ажиглагдсан. Мал төллөлтийн үер цаг агаар таатай байснаас нийт нутгаар төл малын хорогдол бага байсан. Өвөлжилтийн байдал нийт  сумдын нутгаар дулаахан цас багатай өвөл болсон. Зун 7,8 сард хур тунадас орж нийт нутгаар зуншлагын байдал сайжирч бүх төрлийн мал тарга тэвээрэг авахад цаг агаарын нөхцөл  тааламжтай байлаа.

  • Жилд орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Мөнххайрхан,Чандмань,Мянгад сумуудад олон жилйин дундажийн орчим,  бусад сумууд  олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна. Үүнд Жаргалант, Дарви, Дуут, Ховд, Мөст  сумуудад олон жилийн дунджаас ахиу хур тунадас оржээ. Энэ жилийн хувьд хур тунадас элбэгтэй жил байлаа.
  • Салхи шуурга ихтэй байсан салхины их хурд Чандмань, Дарви,Эрдэнэбүрэн, Дуут сумдад 34м/с, Мөстөд 31 м/с   бусад сумуудын нутгаар 14-30м/с хүрсэн байна. Хавар намартаа салхи шуурга ихтэй жил байлаа. 
  • Ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар сайн   гэсэн үнэлгээтэй байна
  • Цас багатай өнтэй сайхан өвөл болж өнгөрсөн.

 

Тойм бичсэн ХААЦУ-ын ахлах техникч  Ж. ЖАРГАЛЗАЯА   

   2022-01- 10 нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-01-11 1970-01-01 2
2021 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 6
2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-01-01 1970-01-01 8
2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-12-21 1970-01-01 9
2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-12-11 1970-01-01 10
2021 ОНЫ 2021 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-12-01 1970-01-01 23
2021 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-12-01 1970-01-01 10
2021 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-11-21 1970-01-01 23
2021 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-11-11 1970-01-01 32
2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-11-01 1970-01-01 39
2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-11-01 1970-01-01 15
2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-21 1970-01-01 33
2021 ОНЫ АРАВ САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-11 1970-01-01 19
Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ 2021-10-06 1970-01-01 33
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-01 1970-01-01 17
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-01 1970-01-01 27
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-22 1970-01-01 27
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-22 1970-01-01 26
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-13 1970-01-01 30
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-02 1970-01-01 65
ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-09-01 1970-01-01 204
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 405
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 404
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 391
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 433
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-22 1970-01-01 405
2021 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2021-06-17 1970-01-01 363
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 347
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 346
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 346
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-21 1970-01-01 304
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-11 1970-01-01 313
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 214
2021 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 209
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-21 1970-01-01 236
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 217
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 223
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 208
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 223
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 231
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 73
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 234
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 239
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 239
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 232
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 246
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 291
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 241
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 269
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 245
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 257