Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Шинэчлэгдсэн: 2021-09-18 23:45:19

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ховд аймгийн 79 багийн нутаг дэвсгэр дээрх 84 цэгт бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг 2021 оны 08 дугаар сарын 10-15-ны хооронд зохион байгуулж, 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн арга зүйг боловсруулж багийн нутгаар нь тооцоолж, зураглалыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд боловсруулав.

Аймгийн хэмжээгээр авч үзвэл: Зуншлагын байдал 2021 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 75 орчим хувьд хэвийн, 25 орчим хувьд дунд зэргийн зуншлагатай байсан.

Энэ жил 6  дугаар сарын сүүлээс нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж эхэлснээр бэлчээрийн ургамлын ургалт сайжирч, нийт нутгаар зуншлага хэвийн болох нөхцөл бүрдсэн боловч ихэнх нутгаар ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, нийт нутгаар зуншлага оройтсоноос бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, зуншлага сайн байсан нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо хэт их байгаа нь зарим сумдын даац хэтэрч гарах гол шалтгаан болсон.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

14% нь 0-50,0 хувь (бэлчээрийн нөөцтэй)

13% нь 50,1-100,0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

48% нь 100,1-300,0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

  5% нь 300,1-500,0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

20% нь 500,1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нутгийн 30 (27) орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 50 (48) орчим хувь нь 1-3  дахин хэтэрсэн, 25 орчим хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарч, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна. 

Бэлчээрийн даац 5-аас дээш олон дахин хэтэрсэн нутгийн  14 хувь нь сумуудын төвийн багууд байна. Тус багуудын бэлчээрийн талбайн хэмжээ маш бага байдгаас жил бүрийн даац олон дахин хэтрэлтэй гардаг.                                                                                                                                

Сум, багийн дүнгээр авч үзвэл: Эрдэнэбүрэн, Мянгад, Жаргалант, Дуут, Буянт, Дарви, Зэрэг, Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Булган  сумдын сумын төвийн багуудын нутаг, Мянгад сумын Цагаанбулан, Дөргөн сумын Агваш, Манхан сумын Баянгол, Дарви сумын Мөрөн, Булган сумын Далт  багуудын нутаг  бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.                                                                                                      

Зэрэг сумын Гүвээ,  Мөст сумын Хужирт, Баянхайрхан, Цэцэг сумын Баяновоо  багуудын нутгаар бэлчээрийн даац  3-5 дахин хэтэрсэн (улбар шар), Мянгад  сумын Чацаргант, Гахайт, Дөргөн сумын Сээр, Аргалант, Өгөөмөр, Буянт сумын Нарийнгол, Наранхайрхан, Цагаанэрэг, Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан, Манхан сумын Ботгон, Зэрэг сумын Бураа, Эхэн, Цэцэг сумын Баянгол,  Мөст сумын Цэцэггол, Алтай сумын Алтангадас, Бодонч,  Үенч сумын Жаргалан, Нарийнгол, Булган сумын Алагтолгой, Байтаг, Баянсудал багуудын нутгаар болон  Эрдэнэбүрэн, Ховд, Мөнххайрхан, Дуут сумдын нийт нутгаар  бэлчээрийн  даац  1-3 дахин хэтэрч (шар) гарсан дүнтэй байна.                                                                                                                               

Харин Чандмань сумын Жаргалант, Тахилт, Талынбулаг, Манхан сумын Тахилт, Дарви сумын  Дэлгэр, Мөст сумын Давст, Алтай сумын Бодонч, Барлаг, Үенч сумын Улиаст багуудын нутгаар бэлчээр 50 хувийн нөөцтэй гарсан бол Мянгад сумын  Баянбулаг багийн өмнө хэсгээр, Буянт сумын Норжинхайрхан,  Манхан сумын Улаанхүрээ, Зэрэггол, Чандмань сумын Урдгол, Цэцэг сумын Хажинга, Дарви сумын Мөнгөнаяга, Булаг, Алтай сумын Алтангадас,  Үенч сумын Цагаантүнгэ,  Манхан, Зэрэг сумдын харъяа Зэрэгийн гол дагуух нутгаар бэлчээрийн даац хүрэлцээтэй гарчээ.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан дээрх сум, багуудад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул тухайн орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-22 1970-01-01 2
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-22 1970-01-01 1
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-13 1970-01-01 10
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-02 1970-01-01 46
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 381
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 381
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 365
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 373
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-22 1970-01-01 363
2021 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2021-06-17 1970-01-01 342
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 325
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 321
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 320
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-21 1970-01-01 286
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-11 1970-01-01 287
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 197
2021 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 191
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-21 1970-01-01 207
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 200
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 200
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 188
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 206
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 212
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 52
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 214
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 216
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 216
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 214
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 223
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 251
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 220
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 239
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 227
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 239