Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХОВД АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ


Ховд аймгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд хамгийн бага ба бага эрсдэлтэй 70 гаруй хувьд дундаас дээш их, нэн их эрсдэлтэй гарсан байна.
Зудын эрсдэлийг сумдаар авч үзвэл: Булган сумын зүүн хойд, зүүн, өмнө талын багуудын, Үенч сумын зүүн хойд талын, Мөст сумын Баянхайрхан, Хужирт багуудын баруун өмнө талын, Цэцэг сумын Баянгол, Баяновоо багуудын баруун талын, Алтай сумын Барлаг багийн баруун хойд талын, Манхан сумын Баянгол багийн, Буянт сумын Нарийн гол багийн, Мянгад сумын Цагаан булан багуудын нутгаар нэн их эрэсдэлтэй бүс нутагт хамрагдсан байна.
Дуут, Мөст, Үенч, Манхан, Цэцэг сумдын нийт нутаг, Алтай сумын баруун талын, Зэрэг, Чандмань сумдын зүүн урд талын, Буянт сумын ихэнх нутгаар дунд ба их эрсдэлтэй гарсан байна.
Цаашид цас орж, цаг агаар хүйтэрвэл өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл өндөртэй байгаа тул эртнээс мал сүргийн тоог бууруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах, өвс тэжээлийн нөөцөө сайжруулах, татан байршуулах, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сум багуудын малыг хил залгаа сумдад отроор оруулж өвөлжүүлж, хаваржуулах ажлыг аймаг, сумдын удирдлагууд анхааралдаа авч ажиллахыг зөвлөж байна.
Ховд аймаг УЦУОШТөв