Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2021-10-10 02:06:43

Ургамал(Plant): Аймгийн нийт нутгийн ургамлын ургалтын байдлыг өнгөрсөн хугацааны  цаг агаарын нөхцлийн тойм мэдээтэй уялдуулан гаргаж, ард иргэдэд үйлчилж ажилладаг. Манай аймгийн нийт нутгаар энэ хавар 4,5,6 сард хур тунадас ороогүй хөрсний чийг багаас шалтгаалан ургамал оройтож цухуйсан. Зарим сумдад Манхан, Цэцэг, Жаргалантад 6 сарын сүүл 7 сарын эхээр бэлчээрийн ургамал цухуйсан. Алтайн өвөр говийн сумуудад ургамал эрт цухуйсан боловч 5,6 саруудад хур тунадас ороогүй, хөрсөн дээр 50-60 градус хүрч олон хоног үргэлжилсэн, халуун хуурай салхи шуурга ихтэй байсан зэргээс ургамалын ургалт удааширч таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамал хэт хаталт явагдаж газрын дээрх хэсэг алга болох, үетэн ургамлууд гэмтэх байдалтай болсон.

 Бэлчээрийн ургамлын ургалт байдлыг  зуны саруудаар авч үзвэл 6 дугаар сард нийт нутгийн 40 орчим хувь нь сайн, 60 гаруй хувьд дунд, 7 дугаар сарын  байдлаар нийт нутгийн 50 хувь нь сайн, 50 гаруй хувь нь дунд   үнэлгээтэй байсан бол 8 дугаар сарын  байдлаар нийт нутгаар хур бороо харьцангуй сайн орсноор ургамлын ургалтанд таатай нөлөөлж, ургамлын  ургалт сайжирч, ургамлын гэмтэл арилах,  үе шат түрэгсэх, өндөр, ногоо масс бүтээмж нэмэгдэж  нийт нутгийн 80 гаруй хувь нь сайн буюу хэвийн, 20 орчим хувьд дунд зэргийн үнэлгээтэй болж бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-8  см, ургамлын  ургац нь 0.1-1.4 ц/га-тай болсноор бод,бог мал тарга хүч авах нөхцөл бүрдэж зуншлага нийт нутгаар эрс сайжирсан.

Зураг. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал (баллаар)

Хур тунадас(Precipitаtion:  Хур тунадасны хувьд 06 сард нийт нутгаар 381.9 мм,  7 сард нийт нутгаар 271.1 мм хур тунадас, 8 сард 1225.5 мм хур тунадас орсон. 7 сарын дунд  10 хоногт нийт нутгаар 97.7 мм, 8 дугаар сарын эхний 10 хоногт 337.7 мм, дунд 10 хоногт 659.6 мм, сүүлийн 10 хоногт 228.2 мм бороо орсон. Зуны эхний саруудад ихэнх нутгаар гандуу байснаа дээрх хур бороо орсгоор 7 сарын сүүл, 8 сарын эхний 10 хоногоос зуншлагын байдал эрс сайжирсан.

Зураг. 5,6,7 дугаар саруудад  орсон тунадасны нийлбэр (мм-ээр)

  Зөвлөмж: Энэ жилийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 8 дугаар сарын 31-ны байдлаар  аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд зуншлага хэвийн сайн, 20 орчим хувьд зуншлага дунд зэргийн буюу гандуу байдалтай. Бэлчээрийн 2021-2022 оны өвөл хаврын даацын мэдээгээр аймгийн дүнгээр нийт нутгийн 75 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу даац бага зэргийн хэтрэлтэй харин 25 орчим хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарч, зөв зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.  

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ                                                                                                                                                       ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН САЛБАР

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021 ОНЫ АРАВ САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-11 1970-01-01 4
Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ 2021-10-06 1970-01-01 5
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-01 1970-01-01 8
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-01 1970-01-01 15
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-22 1970-01-01 14
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-13 1970-01-01 17
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-02 1970-01-01 51
ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-09-01 1970-01-01 87
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 387
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 388
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 372
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 393
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-22 1970-01-01 377
2021 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2021-06-17 1970-01-01 351
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 331
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 331
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 332
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-21 1970-01-01 291
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-11 1970-01-01 297
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 204
2021 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 197
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-21 1970-01-01 214
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 206
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 206
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 193
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 212
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 219
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 58
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 218
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 222
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 220
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 218
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 229
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 264
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 225
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 249
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 234
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 246