Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдаар 2.9 градус дулаанаас 1.9 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 1 градус дулаан, өндөр уулын сумд болон Чандмань сумын нутгаар 0.8-4.2 градус хүйтэн байсан. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 8-15 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 12-22 градус хүйтэн байв. Нийт нутгаар 11 дүгээр сарын эхээр шөнөдөө хүйтэрч эхэлсэн.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 8 градус дулаанаас 4 градус хүйтэн байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 16-28 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 10-22 градус хүйтэн байсан.Хамгийн хүйтэн Дуутад -22.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар хур тунадас ороогүй Манхан суманд 0.2 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Цас(Snow): 11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгаар цасгүй Алтайн салбар уулсаар бага зэргийн цастай байна.
Салхи(Wind): Салхины их хурд секундэд Ховдод 17 м/с, Мөст, Зэрэг, Эрдэнэбүрэн, Булган, Мөнххайрхан, Чандмань сумдын нутгаар 15-16 метр, Жаргалант, Дуут, Мянгад сумдаар 14 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар секундэд 6-13 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал хээлтүүлэх, оторлох, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг ажил явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт Манхан суманд 0.2 мм цас орсон. Бусад нутгаар тунадас ороогүй
- Нийт нутгаар шөнөдөө хүйтэн хонож байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 11 дугаар сарын 11-нд