Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Жилийн цаг агаарын нөхцлийн тойм (2019 он)


Агаарын дундаж температурын хувьд: Ховд аймгийн хэмжээгээр 2019 онд агаарын дундаж температур 2.0 градус дулаан байсан байна. Агаарын дундаж температурыг бүс нутгаар авч үзвэл Их нууруудын хотгорын сумдын нутгаар 1.3-2.6 градус, Өндөр уулын бүсийн сумдын нутгаар 0.6-1.2 градус, Алтайн өвөр говийн сумдаар 3.5-4.7 градус дулаан байна.
Aгаарын үнэмлэхүй бага температурын хувьд:2019 оны 1-3 дугаар саруудын ажиглалтаас харахад 1 дүгээр сард нийт нутгаар агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн хоног Их нууруудын хотгорын сумуудаар 8-26 өдөр, Өндар уулын бүсийн сумуудаар 1-20 өдөр, Алтайн өвөр говийн сумуудын нутгаар 9 өдөр ажиглагдсан байна.Хамгийн их хүйтэн нийт нутгаар 29-37 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсөн дээр -40 гадусаас давж хүйтэрсэн өдрийн тоо: Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй нийт нутгаар 33-38 градус хүрч хүйтэрчээ.
Цасан бүрхүүлийн хувьд: 2019 оны байдлаар Чандмань, Дарви, Булган, Алтай, Үенч сумуудын нутгаар10 баллын 5-8 см зузаан цастай цасны дундаж нягт 0.11-0.22 г/см3 Эрдэнэбүрэн, Жаргалант, Зэрэг, Дөргөн, Мянгад, Манхан, Ховд, Цэцэг сумуудад нутгаар10 баллын 1-4 см зузаан цастай Мөнххайрхан, Дуут, Мөст, сумуудад 5-9 баллын 0-1 см зузаан цасан бүрхүүлтэй өвөлжсөн.Манай аймгийн хэмжээгээр 2019 оны мал өвөлжилтийн байдал нийт нутгаар хүндрээгүй өнөтэй цас багатай сайхан өвөл болж өнгөрчээ.
Салхи шуурганы хувьд: Салхины их хурдыг авч үзвэл: Их нууруудын хотгорын сумдаар 20-28 м/с, Өндөр уулын бүсийн нутгаар 22-34 м/с, Алтайн өвөр говийн нутгаар 15-24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурчээ.10 м/с-ээс их салхитай байсан өдрийн тоогоор авч үзвэл Мөнххайрхан-265, Мөст-217 Ховд-182, Зэрэг-159, Цэцэг-149, Манхан, Булган сумуудад-122, Жаргалант-114 өдөр, бусад сумуудын нутгаар 38-67 өдөр ажиглагдсан байна.Үүнээс хархад 2019 он салхи шуурга ихтэй жил байжээ.
Хур тунадасны хувьд: Тухайн жил орсон хур тунадасны байдлаас хархад аймгийн нийт нутгаар жилд 1558.9 мм /нийлбэр/ хур тунадас орсон. Өнгөрсөн жил хамгийн их тунадас орсон Дуут, Чандмань, Жаргалант, Дарви Ховд сумуудын нутгаар 108.8-176.2 мм , бусад сумуудын нутгаар 62.5-93.9 мм хур тунадас оржээ.
Ургамлын гарц, зуншлагын байдал: Нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-10 см хүрсэн. Ургамлын ургацын хэмжээ 0.0-0.4 ц/га харин Дарви сумын ургамлын ургацын хэмжээ 3.4 ц/га –тай ургамлын ургалтын байдал Дарви, Жаргалант, Цэцэг, Дөргөн, Ховд сумуудын нутгаар сайн бусад сумуудын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байсан ба урьд жилийг бодвол харьцангуй зуншлага хэвийн болсон.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар хэрхэн нөлөөлсөн байдал:
2019 оны өвөл нийт нутгаар 12 дугаар сарын сүүлээс 1 дүгээр сард хөрсөнд -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй. Харин 2-р сард Цэцэг суманд 2 өдөр ажиглагдсан. Мал төллөлтийн үер цаг агаар таатай байснаас нийт нутгаар төл малын хорогдол бага байсан. Өвөлжилтийн байдал нийт сумдын нутгаар дулаахан цас багатай өвөл болж байна.
Дүгнэлт:
- Жилд орсон хур тунадасны хазайлтыг гаргахад жилийнх нь 124.8% байгаа нь олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна Үүнд: Дарви, Жаргалант, Чандмань, Мянгад, Ховд сумуудад олон жилийн дунджаас ахиу бусад сумуудын нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага хур тунадас оржээ.
- Салхи шуурга ихтэй байсан салхины их хурд Дуут 34м/с, Дунд ус 32м/с Зэрэг 28м/с Мөст 27м/с Мөнххайрхан 26 м/с, Чандмань 25м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна.
- Ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар дунд харин Дарви, Жаргалант, Чандмань, Дөргөн, Дуут, Ховд сумуудын нутгаар ургамлын ургалт сайн үнэлгээтэй байна
- Цас багатай өнтэй сайхан өвөл болж өнгөрсөн.
Тойм бичсэн ХААЦУ-ын ахлах техник Д.Наранхишиг 2020-01-20 нд