Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Ховд хот орчмын уур амьсгалын өөрчлөлт

Шинэчлэгдсэн: 2024-04-19 03:46:14

Энэхүү судалгааны ажлаар Ховд аймгийн Ховд өртөөний 1985-2012 оны хоорондох ажиглалтын материалыг ашиглан агаарын температурын дундаж, үнэмлэхүй их , үнэмлэхүй бага температур, хөрсний температурын дундаж,  шороон шуурга , харьцангуй чийг, хур тунадас хэрхэн өөрчлөгдөж байгааг судлахын зорьсон болно.

Оршил

Ховд аймгийн Ховд хотын газар нутгийн тэгш бус байдал нь уур амьсгалыг бүрэлдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг юм.  Тус хот нь тал бүрээрээ өндөр уул, нуруугаар хүрээлэгдсэн далайн түвшнээс дээш 1405.5 метр өргөгдсөн газар зүйн байршлын хувьд 91039’ уртраг, 48001’ өргөрөгт оршдог  зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм.                                                                                              Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалын өргөрөгийн болон өндрийн бүслэлд тодорхой илэрсэн байдаг.                  Ховд өртөөний сүүлийн 28 жилийн ажиглалтын материалаар  Ховд хот уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг энэхүү судалгааны ажлаар харуулах зорилго тавилаа.

Судалгаанд ашигласан мэдээ материал, арга зүй

Ховд аймгийн цаг уурын Ховд өртөөний 1985-2012 оны агаар, хөрс температур, хур тунадас, шороон шуурга, харьцангуй чийгийн эх мэдээг архив мэдээллийг сангаас авч, хэрэглээний уур амьсгалд өргөн ашигладаг математик-статистик аргууд болон EXCEL программуудыг эх мэдээг боловсруулахад ашиглалаа.

Судалгааны дүн

  1. Агаарын температур

Уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг бол агаарын температур юм. Ховд хот орчмын олон жилийн агаарын температур нь -0.3оС бөгөөд 1985-2012 оны хандлагын өөрчлөлтийг графикаас харахад Ховд хот орчим сүүлийн 28 жилд агаарын дундаж температур 1.1оС-аар дулаарчээ.  1985- 2004 он хүртэл агаарын дундаж температур харилцан адилгүй өссөн бөгөөд 2005 онд агаарын дундаж температур -1.0 оС хүрч буурсан байна.

 

  1. дүгээр зураг

2.Агаарын үнэмлэхүй их температур

Агаарын үнэмлэхүй их температурын олон жилийн явцаас харахад Ховд хотод оС-аар дулаарсан хандлага ажиглагдаж байна. Агаарын үнэмлэхүй их температур 1985-1992 он хүртэл өсөөд, 1993 онд буурч 1994-2012 он хүртэл өссөн байна.  Агаарын температурын үнэмлэхүй их   нь 2004 оны 07-р сард 37оС хүрсэн.

  1. дугаар зураг
  1. Агаарын үнэмлэхүй бага температур

Агаарын үнэмлэхүй бага температурын олон жилийн явцаас харахад Ховд хотод 1.1оС-аар дулаарсан хандлага ажиглагдаж байна. Агаарын температурын үнэмлэхүй бага нь 2005 оны 02-р сард -43оС хүрч хүйтэрсэн байна.

3 дугаар зураг

  1. Хөрсний гадаргын температур

Хөрсний гадаргын дулааны горим нь тухайн нутаг орны онцлог, хөрсний төрөл бүтэц , чийгээс хамаардаг. Доорхи зурагнаас харахад хөрсний жилийн дундаж температур нь 1.6оС-аар дулаарсан хандлагатай байна. Хөрсний гадаргын температур 1985-2012 он хүртэл харилцан адилгүй өссөн хандлага ажиглагдсан.

  1. дүгээр зураг

 

  1. Хур тунадас

Уур амьсгал дулаарч байгаа өнөөгийн нөхцөлд тухайн нутгийн уур амьсгалыг илэрхийлэгч гол хүчин зүйлийн нэг бол хур тунадас юм. 1985-2012 оны хур тундасны дундаж хэмжээ нь 129.6 мм байгаа бөгөөд 6-8 дугаар саруудад ихэвчлэн Ховд хот орчмоор хур тунадас унасан байна. Сүүлийн жилүүдэд богино хугацаанд усархаг аадар хур тунадас ажиглагдах нь ихсэх хандлагатай байна. Хамгийн их орсон хур тунадас 2003 онд 223.4 мм тунадас унасан байна.

  1. дүгээр зураг

 

  1. Агаарын чийгшил

Жилийн хамгийн их утга нь өвлийн саруудад ажиглагдах ба 70-80% байхад хавар чийгийн хамгийн бага утга ажиглагдсан байна . Тухайн газар нутгийн агаарын чийгийн их, бага хуурайшилтыг үзүүлэх нэг үзүүлэлт бол хоногийн аль нэг хугацаанд 30%-аас бага, 80%-аас их чийг ажиглагдсан өдрийн тоо юм. Харьцангуй чийгийн олон жилийн явцаас харахад 1985-2001 он хүртэл буурч, 2002-2005 он хүртэл өсөөд, 2006-2012 он хүртэл дахин буурсан хандлага ажиглагдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

  1. дугаар зураг
  1. Шороон шуурга

Шороон шуурга олонтаа тохиолдох нь мал бэлчээрлэлт саатах, хот суурин, зам харгуй элсэн дарагдах зэргээр ард түмний аж амьдрал , аж ахуйн салбарын үйл ажиллагаанд ихээхэн сөрөг үр дагавар үзүүлдэг бөгөөд байгалийн гамшгийн хэмжээнд хүрч хөрс эдэгдэх, элсний нүүлт явагдах нэг шалтгаан болж байна. Судалгаанд шороон шуурга,явган шороон шуургыг нэгтгэн  шороо хийсдэг өдрийн тоо гэж нэрлэн тооцоо хийвСудалгаанаас харахад Ховд хотод шороон шуурга давтагдал 1985-1993 он хүртэл өсөөд 1995 онд буурч, 1996-2012 он хүртэл өссөн зураглал харагдаж байна. Шороон шуурганы давтагдал хавар 4 ба 5дугаар сард хамгийн их, өвөл, зун хамгийн бага ажиглагдсан байна.

6 дугаар зураг

Дүгнэлт

Энэхүү судалгааны ажлаас дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

  1. Агаарын дундаж температур сүүлийн 28 жилд 1.1оС-аар дулаарсан байна. Агаарын үнэмлэхүй хамгийн их температур 1998 онд 36.6 оС,  2001 онд 36.7 оС,  2004 онд 37.0 оС хүрч их халуун ажиглагдсан байна.
  2. Хур тунадасны хувьд жил жил харилцан адилгүй өөрчлөгдсөн бөгөөд 2001 онд хамгийн бага хур тунадас 84мм, хамгийн их хур тунадас 2003 онд 223.4мм хур тунадас унасан байна.
  3. Харьцангуй чийг 1985-2001 он хүртэл буурч, 2002-2005 он хүртэл өсөөд, 2006-2012 он хүртэл дахин байгаа нь хуурайшилт нэмэгдэх нөхцөл бий болж  байна.
  4. Ховд хотын орчмын шороон шуурга, хүчтэй салхины давдагтал ихсэж байгаа нь хөрсний эвдрэл, элсний нүүлт болох гол шалтгаан болж байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Манхан сумын уур амьсгалын өөрчлөлт 2018-10-22 1970-01-01 846