Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 18
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 18
Шинэчлэгдсэн: 2021-02-24 20:48:18


2021 оны 02‑р сарын 21‑ний байдлаар Ховд голын мөсний зузаан 51 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 55см, Долооннуур голын мөсний зузаан 75см, Хар ус нуурын мөсний зузаан 98см, Булган голын мөсний зузаан 84см, Буянт голын мөсний зузаан 143см, Чоно-Харайхын гол мөсөн зузаан 60см, Төгрөгийн гол мөсөн зах, мөс байрандаа хайлах зэрэг мөсний үзэгдэлтэй болсон байна.Хаврын цаг агаарын дулаарлын улмаас зарим гол, нуурын мөс хэврэгшин хайлж, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг УЦУОШТ‑өөс онцгойлон анхааруулж байна.
Ховд УЦУОШТөв
Утас:70432505