Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 01 дүгээр сарын тойм
ХОВД АЙМГИЙН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН БОХИР УСНЫ ТОЙМ МЭДЭЭ
1.Гадаргын усны чанар: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт гол энэ сард ёроолдож хөлдсөн учир Буянт голын дээд, доод, цэгээс усны сорьц авах боломжгүй байна.
2.Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны хяналт шинжилгээ: 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн /ТЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан доорх хүснэгтэнд үзүүллээ. Хүснэгт 1. Ховд хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 68.00 хувийн цэвэршилттэй байгаа бөгөөд цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж орох нь 10.1 гарах нь 4.2 дахин давсан байна. Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар, жинлэгдэх бодисын сарын өөрчлөлтийг 2023 оны 01-сарын шинжилгээний дүнтэй харицуулан графикаар харууллаа.
Дүгнэлт: 2024 оны 01 дүгээр сард хийсэн бохир усны шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжийн ус MNS4943:2015 стандарттай харицуулахад хаягдал бохир усны Жинлэгдэх бодисын агууламж нь орох 3.8, гарах 2.8 дахин, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж орох 10.1 гарах 4.2 дахин, Пирманганат исэлдэх чанарын агууламж орох 2.6 гарах 2.0 дахин, Аммони агууламж гарах 2.49, Нитрит агууламж гарах 0.15, Нитратийн агууламж гарах 0.47, Фосфорын агууламж гарах 1.68 дахин давсан байна. Энэ сард цэвэршүүлэх байгууламжийн хаягдал бохир ус нь 68.00 хувийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ