Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Ховд аймгийн агаарын чанарын 2021 оны 07 дугаар сарын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2022-08-18 08:32:39


ХОВД АЙМГИЙН УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИ
Жаргалант сумын агаарын чанарын 2021 оны 07 сарын тойм мэдээ
Ховд аймгийн Жаргалант сумын агаарын чанарын харуулын энэ сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.001 мг/м3, хамгийн их нь 0.003 мг/м3, хамгийн бага нь 0.000 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.010 мг/м3, хамгийн их нь 0.020 мг/м3 , хамгийн бага нь 0.003 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ислийн дундаж агууламж 0.87 мг/м3, хамгийн их нь 1.73 мг/м3, хамгийн бага нь 0.23 мг/м3 байна. Агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж хүлцэх хэмжээнээс даваагүй байна.