Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Ховд аймгийн агаарын чанарын 2020 оны 09 дүгээр сарын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-10-12 18:40:16

ХОВД АЙМГИЙН УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИ

Жаргалант сумын агаарын чанарын 2020 оны 09 сарын тойм мэдээ 

Ховд аймгийн Жаргалант сумын агаарын чанарын харуулын энэ сарын ажиглалтын дүнгээс үзэхэд  агаар  дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.0004 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, хамгийн бага нь 0.001 мг/м3,  азотын давхар ислийн дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их нь 0.034 мг/м3 , хамгийн бага нь 0.010 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ислийн дундаж агууламж 0.92 мг/м3, хамгийн их нь 1.65 мг/м3, хамгийн бага нь 0.30 мг/м3  байна. Агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж хүлцэх хэмжээнээс даваагүй байна. 

 

 

 

 

 

 

 

Цацрагийн түвшний 2020 оны 09 сарын тойм мэдээ 

            Ховд аймгийн жаргалант сумын цаг уурын Ховд, өртөөнд RDS-110 багажаар, Булган сумын Байтаг өртөөнд AT6130D багажаар цацрагийн түвшний хэмжилтийг тус тус хийж байна.  

Энэ сарын хэмжилтийн дүнгээс харахад: Ховд өртөөний цацрагийн түвшин агаарт  хамгийн их агууламж 0.14 микрозиверт/цаг, бага нь 0.09 микрозиверт/цаг байна. Газрын гадарга дээр хамгийн их агууламж 0.15 микрозиверт/цаг, бага нь 0.09 микрозиверт/цаг байна.

Байтаг өртөөний цацрагийн түвшин агаарт  хамгийн их агууламж 0.14 микрозиверт/цаг, бага нь 0.10 микрозиверт/цаг байна. Газрын гадарга дээр хамгийн их агууламж 0.16 микрозиверт/цаг, бага нь 0.10 микрозиверт/цаг байна.

Өртөөдийн цацрагийн хэмжилтээр хүлцэх агууламжид хүрч ажиглагдаагүй, зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэвийн хэмжээнд байна. 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ