Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Ховд аймгийн 2023 оны 02 дугаар сарын II дугаар сарын агаарын чанарын тойм


ХОВД АЙМГИЙН УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИ
Жаргалант сумын агаарын чанарын 2023 оны 02 сарын тойм мэдээ
Ховд аймгийн Жаргалант сумын агаарын чанарын харуулын энэ сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.039 мг/м3, хамгийн их нь 0.059 мг/м3, хамгийн бага нь 0.025 г/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.056 мг/м3, хамгийн их нь 0.083 мг/м3 , хамгийн бага нь 0.036 мг/м, РМ2.5 тоосонцорын дундаж агууламж 0.104 мг/м3, хамгийн их нь 0.160 мг/м3, хамгийн бага нь 0.051 мг/м3 байна. Агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүхэрлэг хий, азотын давхар исэл нь хүлцэх хэмжээнд РМ2.5 тоосонцорын хэмжээ 2.2-5.4 дахин давсан байна.Энэ сарын мэдээг агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулж хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ2.5 тоосонцорын дундаж агууламжийг тус, тус графикаар харуулав.
Хүснэгт-1
Хүснэгт-2
Хүснэгт-3
Цацрагийн түвшний 2023 оны 02 сарын тойм мэдээ
Ховд аймгийн жаргалант сумын цаг уурын Ховд, өртөөнд RDS-110 багажаар, Булган сумын Байтаг өртөөнд AT6130D багажаар цацрагийн түвшний хэмжилтийг тус тус хийж байна.Энэ сарын хэмжилтийн дүнгээс харахад: Ховд өртөөний цацрагийн түвшин агаарт хамгийн их агууламж 0.14 микрозиверт/цаг, бага нь 0.09 микрозиверт/цаг, дундаж нь 0.11 микрозиверт/цаг байна. Газрын гадарга дээр хамгийн их агууламж 0.15 микрозиверт/цаг, бага нь 0.09 микрозиверт/цаг, дундаж нь 0.12 микрозиверт/цаг байна.
Ховд аймгийн Булган сумын Байтаг өртөөний цацрагийн түвшин агаарт хамгийн их агууламж 0.14 микрозиверт/цаг, бага нь 0.10 микрозиверт/цаг байна. Газрын гадарга дээр хамгийн их агууламж 0.14 микрозиверт/цаг, бага нь 0.10 микрозиверт/цаг байна.
Өртөөдийн цацрагийн хэмжилтүүдээс хархад зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэвийн хэмжээнд байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ